COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Монгол Улсыг илэрхийлэх ТҮЛХҮҮР ҮГТЭЙ болно

2017 оны 10 сарын 18

Arslan.mn

Монголын үндэсний брэндийн зөвлөлийн /МҮБЗ/ ажлын албанаас "Монголын Үндэсний Брэндийн Зөвлөлийн Ажлын албаны Зөвлөлдөх зөвлөлийн хоёрдугаар хуралдаан"-ыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус хуралдаан нь Монгол Улсыг илэрхийлэх, дэлхийд таниулан сурталчлах түлхүүр үгнүүдэд дүн шинжилгээ хийх зорилготой юм. Зөвлөлийн хуралдааны үеэр Монголын үндэсний брэндийг тодруулах, түүнийг дэлхийд таниулах ажлын 2017-2020 оны төлөвлөгөөний тухай танилцууллаа.

Arslan.mn

Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Батгэрэл "Бид өмнөх хуралдаанаар Монгол Улсыг илэрхийлэх 15 түлхүүр үгийг сонгоод байна. Ийнхүү өнөөдөр тус сонгогдсон 15 үгнээс хамгийн оновчтой, гүнзгий утга агуулга бүхий нэг үгийг сонгон, хэлэлцэх юм. Гэхдээ өнөөдөр эцсийн дүн гарахгүй. Монгол Улсыг илэрхийлэх бүтээгдэхүүнүүдийн бизнес эрхлэгчид, алсын харааг бий болгодог төрийн алба болон мэргэжлийн холбоодын зөвлөлтэй дахин зөвлөлдөн сонгохоор төлөвлөөд байна.

Дараа нь дэлхийн орон 6,000 гаруй брэндийн эрдэмтэнд боломжит гурван үгийг өгч, саналаа дэвшүүлнэ. Гадаад иргэдэд хамгийн ойр үрэх, Монголд ирэх хүсэл зорилгыг нь бадрааж чадахаар ганц үгийг сонгох юм. Түлхүүр үгийг 12 дугаар сарын сүүлээр эцэслэн гаргахаар ажиллаж байна" гэлээ.

Arslan.mn

Эдгээр үгс нь цэцэн ухаан, мэргэн ухаан, өргөн уудам, тэнүүн, эрч хүчтэй, цовоо, сэргэлэн, хольцгүй цэвэр, адал явдалтай, цэвэр, шинэхэн, эрч хүчтэй, цог хийморьтой гэх утгатай аж. Одоогоор сонгогдсон байгаа 15 үгийг нийтэд зарлах боломжгүй гэсэн тайлбарыг ажлын хэсгийнхэн өгсөн юм.

Мөн Монгол Улсыг дэлхийд таниулах, Монголд ирэх жуулчид, зочдыг нэмэгдүүлэх зорилготой аяллын номыг гаргахаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт БНСУ-д худалдаалах эрхийг авч, тус номыг гаргасан зохиолч холбогдох хүмүүстэй уулзахаар болсон байна.

Дараа жилийн дөрөвдүгээр сарын эхээр энэхүү номыг гаргахаар ажиллаж байгаа аж. Тус ажлууд хэрэгжээд эхэлбэл Монголыг зорих гадаадын иргэдийн тоо нэмэгдэж, эдийн засгийн хувьд ч ч сэргэлт болох талтай гэдгийг зөвлөлийн гишүүд хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48272
0 эможи
keyboard_arrow_up