COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Чингисийн хүүхдүүд” БНХАУ-д “тоосоо өргөнө”

2017 оны 9 сарын 22

Найруулагч Д. Золбаярын "Чингисийн хүүхдүүд" уран сайхны кино Хятадын кино наадамд өрсөлдөхөөр болжээ. Монгол дахь нээлтээ 6-р сард хийж байсан тус кино "Warner Bros"-ийн дэлгэцнээ гарч байсан удаатай. Хурдан морь унаач хүүхдүүдийн талаар өгүүлэх тус кино Хятадын кино наадамд өрсөлдөхөөр болжээ. 

Нээлтээ хийхээсээ өмнө олон кино наадамд оролцож байсан тус кино хэдийнээ олон улсын чанартай арваад кино наадамд оролцоод амжжээ.

Монгол кино гэдгийн цаана Монгол Улс гэдэг брэндийг давхар яригддаг. Тиймээс ч кино уран бүтээлчид энэ киногоор Монгол Улсыг дэлхийд сайн сайхан харагдуулж, бусад соёл иргэншилтэй зэрэгцэн хөгжиж байгааг харуулахыг хичээсэн гэнэ.  Гаднаас биднийг харахдаа ихэвчлэн ядарсан, зовсон байдалтай харуулах нь элбэг байдаг бөгөөд энэхүү сэтгэлгээг өөрчлөхийн тулд 200 гаруй хүн хүч хөдөлмөрөө шавхан ажилласан аж. Тус кинонд Холливүүдийн жүжигчин Бритни Бэлт тоголжээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47306
0 эможи
keyboard_arrow_up