COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дотоодын ТӨМСНИЙ хэрэгцээний нийлүүлэлт 26 хувиар БУУРНА

2017 оны 9 сарын 22

Улсын хэмжээнд 367 мянган га талбайд буудай тариалснаас 9000 га талбайн ургац алдахад хүрээд байна хэмээн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

ARSLAN.mn

Ургац хураалтын явц 70-90 хувьтай байгаа аж. Өчигдрийн байдлаар нийт 68500 тонн үр тариа, 35700 тонн төмс, 36000 тонн хүнсний ногоо, 12400 тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Ургац алдах нөхцөл үүсээд буй учир манай улс ОХУ-аас 160 мянган тонн буудай импортлохоор гэрээ хийгээд байгаа юм.

Харин сүүлийн жилүүдэд дотоодоос 100 хувь хангаж ирсэн төмсний нийлүүлэлт буурах төлөвтэй байна. Дотоодоос төмсний хэрэгцээний 74 хувийг бүрдүүлнэ гэж салбарынхан тооцож буй юм Бусад хүнсний ногооны хувьд дотоодын хэрэгцээний 40 хувийг хангах аж.


Ойрын өдрүүдэд орох нойтон  цас  ургац хураалтад нөлөөлж болзошгүйг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47305
0 эможи
keyboard_arrow_up