COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Газраа зориулалтын дагуу ашиглаагүй автомашины захуудыг хааж байна

2017 оны 9 сарын 13

ARSLAN.mn

Авто худалдааны захуудыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа. Үүнтэй холбоотойгоор өчигдөр "Да хүрээ" авто захын арын "Мөнгөн хүлэг" техникийн захад Мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардах бичиг хүргүүлсэн байна.

Энэ талаар холбогдох албанаас тодруулахад "Бид наймдугаар сарын 24-нөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт газраа зориулалтын дагуу ашиглаагүй автомашины худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шаардах хуудас хүргүүлээд байна.

Энэ ажлынхаа хүрээнд өчигдөр "Мөнгөн хүлэг" захад шаардах хуудас хүргүүлсэн. Одоогийн байдлаар тус зах гаднах автомашины зогсоолоо бүрэн хааж, дотоод үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашид шаардах хуудас хүргүүлсэн бусад авто захууд тогтоосон хугацаанд үйл ажиллагаагаа зогсоохгүй бол газрын эрхийг нь цуцлах арга хэмжээ авна" гэлээ.

ARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46925
0 эможи
keyboard_arrow_up