COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг цалгардуулалгүй, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо

2017 оны 9 сарын 12

Arslan.mn

Долоо хоног бүрийн даваа гарагт болдог Эрчим хүчний салбарын шуурхай хуралдаан болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг онцолж ярилцав.

Айл өрхүүдийн халаалтыг 9 дүгээр сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгөхөд бэлэн болсон бөгөөд нийслэлийн гэр хорооллын дөрвөн байршлын 71 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил хийгдэж байгааг танилцууллаа.

Мөн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхтэй холбоотойгоор цахилгаан сүлжээ, дэд станцуудыг шинэчлэх, өргөтгөх зэрэг ажлын явцыг мэдээлэв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг цалгардуулалгүй, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү үйлдвэр, компанийн удирдлагуудад үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46896
0 эможи
keyboard_arrow_up