COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

2017 оны 9 сарын 08

Энхийг сахиулагчид эх нутагтаа хөл тавилаа

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VI ээлжийн батальоны эхний хоёр хэсэг эх орондоо ирлээ. Эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлж, монгол цэргийн нэр хүндийг өндөр өргөж, тэсвэр хатуужил, сахилга батаараа гайхагдсан залуусын төлөөллийг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын албаныхан угтан авсан.

Бригадын генерал Д.Ганзориг эхний ээлжээр ирсэн энхийг сахиулагчдад хандаж “Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн дэлхий дахинд монгол цэргийг дахин таниулсан дайчиддаа баяр хүргэе. НҮБ-д цэрэг хандивлагч улс орнуудын энхийг сахиулагчдын дунд бахархал, үлгэр дуурайлал болж мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэх байдлаараа манлайлагч нь байсан та бүхнээр бахархаж байна” хэмээгээд шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулийн хүрээнд командлалууд бие дааж эхэлсэн тухай, Зэвсэгт хүчинд ололт, амжилттай олон санаачилга биелсэн тухай, төлөвлөгөөт ажлууд хугацаандаа явагдаж байгаа тухай мэдээллийг хүргэсэн юм. Батальоны захирагчийн орлогч, хурандаа М.Болдбаатар “Манай батальон ажиллагааны газар оронд 2016 оны есдүгээр сарын 1-нээс үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Батальон маань тогтоосон дүрэм, журмыг баримтлан үүргээ амжилттай биелүүлээд эхний хэсэг нь эх орондоо ирж байна. Ажиллагааны газар оронд цагийн байдал тийм амар байгаагүй үед бид бүхэн дор бүрнээ чармайж ажилласныг онцлон хэлмээр байна. Бид үндсэн үүрэг гүйцэтгэлийн хажуугаар батальоны сургалтын орчныг сайжруулахад анхаарч хэд, хэдэн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэлээ. Энэ бол манай залуучуудын хамтын хөдөлмөр юм” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46788
0 эможи
keyboard_arrow_up