COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо”-г Сүхбаатарын талбайд дэлгэнэ

2017 оны 9 сарын 06

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийнхан эсгий зээгт ширмэлээр Монголын түүх, уран зохиолын гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо”-ны зурган өгүүлэмжийг харуулсан бүтээл урлажээ. 108 метр урт энэхүү эсгий ширмэл бүтээлийг олон нийтэд танилцуулах ёслол энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд болох юм байна. 

Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо”-г Сүхбаатарын талбайд дэлгэнэ


Уг бүтээлийг Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид 2015 оны арванхоёрдугаар сарын 28-наас энэ оны гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд урлан бүтээжээ. Бүтээлийг урлах явцад 4000 гаруй хүнд зээглэн ширэх оёдлыг зааж сургасан байна.

Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо”-г Сүхбаатарын талбайд дэлгэнэ


Энэхүү дүрслэх урлагийн бүтээлийг урлах үйл ажиллагаанд Монгол орны өнцөг булан бүрээс урчууд, үйлчид орж учиг нийлүүлсэн төдийгүй ӨМӨЗО, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатны урчууд хамрагдсан ажээ. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна. 

Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо”-г Сүхбаатарын талбайд дэлгэнэ

Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо”-г Сүхбаатарын талбайд дэлгэнэ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46750
0 эможи
keyboard_arrow_up