COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг журамлажээ

2017 оны 9 сарын 05

Цагдаагийн байгууллагаас өчигдөр гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллалаа. 

Тухайн өдөр Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 466 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 9 хүн гэмтэж бэртжээ. Үүнээс гурав нь 0-10 хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн гурав, мөргөлдөх хэлбэрээр 10, онхолдох хэлбэрээр нэг осол бүртгэдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа аж.

Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг “Өргөө” кино театрын арын уулзварт H.Starex маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius, H.Accent, T.Prius-30 маркийн автомашинуудыг мөргөж, зорчигч 20 настай Б гэмтсэн ослыг Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46694
0 эможи
keyboard_arrow_up