COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗЦА-ны харьяа нэгжийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

2017 оны 9 сарын 05

Замын цагдаагийн албаны харьяа нэгжийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сургалт өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 6-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд сургалтанд 21 аймгийн болон нийслэлийн9 дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, тасаг, хэсгийн дарга нар хамрагдаж байгаа аж.

Энэхүү сургалт, зөвлөгөөнөөр алба хаагчдад шинээр хэрэгжиж буй Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтууд, анхаарах асуудал, Зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн өнөөгийн байдал, Замын хөдөлгөөнд тавих хяналтыг зохион байгуулах, анхаарах асуудал, Цагдаагийн алба хаагчийн сэтгэл, харилцааны соёл болон Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, Урьдчилан сэгийлэх ажлын аргачлал, анхаарах  асуудал зэрэг нийт 26 сэдвийн дагуу Тээврийн прокурорын газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологи, холбооны төв, Леди төв, Албан журмын даатгагчдын холбоотой хамтран сургалтыг зохион байгуулж байна.

Мөн сургалт, зөвлөгөөний төгсгөлд зарим аймаг дахь Замын цагдаагийн тасгаас бэлтгэсэн сонсгол мэдээлэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлын талаар танилцаж санал солилцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46691
0 эможи
keyboard_arrow_up