COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Олны танил эрхмүүдийн 9 сарын 1 хэрхэн өнгөрсөн бэ

2017 оны 9 сарын 02

Өчигдөр 9-р сарын 1 буюу 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр тохиосон. Энэ өдөр олны танил эрхэмүүд бяцхан үрсээ албанд нь мордуулж эрдмийн их далайгаар аялах их үйлсэд нь амжилт хүсч ерөөл өргөсөн өдөр боллоо.

 Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга : "Эрдэм суръя гэвэл сэтгэлээ тогтоо" гэсэн мэргэдийн үг бий. Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. 

 

 

Төрийн соёрхолт дуучин Д.Болд :  Миний хүү 1-р ангид орлоо.Аав нь мундаг хүн болоорой гэж ерөөе.Миний хүүтэй адил өнөөдөр 1-р ангид орж байгаа бүх хүүхдүүддээ МУНДАГ хүн болоорой гэж хүү бид хоёрын зүгээс ерөөж байна

 

УИХ-ийн гишүүн Л.Гантөмөр : Гэгээ бид хоёр Монголынхоо бүх багш нар, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхандаа Хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж байна аа. Эрдэм мэдлэг улам түгэн дэлгэрэх болтугай. 

 

 

Реппер GEE : Шинэхэн сурагч Бургуужин, архаг сурагч аав хоёроос нийт оюутан сурагчид, сурган хүмүүжүүлэгчдэд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе ээ!!!

 

 

Жүжигчин Ариунцэцэг Ээжийн нойрмог бор охин нь бэлтгэл бүлгийн том аниа болж цэцэрлэгийн сүүлийн 9 сарын 1-ийг угтлаа.

 

 

 Загвар өмсөгч Бадамгэрэл : Одоо гадуур жижигхэн ганган сурагчид догдлол дүүрэн сургууль цэцэрлэг рүүгээ яваа даа. Бүх жижигхэн хүмүүстээ Хичээлийн шинэ жилийн мэндийг хүргье ээ. Ямар хөөрхөн байгаа болоо. Бид 2 ч бас хүүгээ хүргэх гээд явжээн

 

 

 Дуучин С.Бичүү : Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хvргэе!!!зоргол нvдэнгvvд минь

 

 

 Хөтлөгч Хабул : Монголын бүх цэцэрлэг, сургуулийн насны үрсдээ эрдмийн баярын мэнд хүргэе

 

 

 Хөтлөгч Амараа : Шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе!

2 настнууд бяцхан эгдүүтэй арми өнөөдрөөс цэцэрлэгтээ явж эхэллээ. Гэхдээ охиноо дунд ангид оруулчихлаа, ах эгчээсээ юм сурах байх.

 

 

 Загвар өмсөгч Энхболд : Аваргуудаа амжилттай мордууллаа

 

 

 Жүжигчин Одончимэг : Онц сурахад бэлээн би. Миний хүүгийн анхны хичээлийн шинэ жил ингээд эхэллээ дээ. Хөөрхөн юмаа дүрэмт хувцас өмсөөд ингээд том залуу болчих гэж. Хүүгийн маань сургуульдаа орохдоо хамгийн анх хэлсэн үг:- Хэзээ тэгээд амрах юм Ээжээ ( Эвшээв) 

 

 

 Загвар өмсөгч Оюунбилэг : 9 сарын 1

 

 

 Жүжигчин Пүрэвжаргал : 

 

 

 

 

 

 

Э.Болор

Эх сурвалж : ZONE.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46619
0 эможи
keyboard_arrow_up