COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын Цагаачлалын албаны өршөөлийн аян 10 сарын 3 хүртэл үргэлжилнэ

2017 оны 7 сарын 21

БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдийг багасгах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор тус улсад визний хугацааг хэтрүүлэн оршин суугаа буюу “хараар амьдардаг” гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд БНСУ-д буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аяныг 2017 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 3-ны хооронд хэрэгжүүлэхээр тус улсын Засгийн газраас шийдвэрлэлээ.

Ингэхдээ БНСУ-д 5 жил хүртэлх хугацаагаар хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригоос чөлөөлж, харин 5 жилээс дээш байх тохиолдолд хилээр нэвтрэх хоригийг нэг жил болгон хөнгөлөх аж.

Мөн хуурамч паспорт, бусдын бичиг баримтаар хил нэвтэрсэн, хилийн шалганаар ороогүй буюу нууцаар хил нэвтэрсэн зэрэг эрүүгийн гэмт хэрэгт хамаарах үйлдэлтэй бол энэ аянд хамрагдах боломжгүй. Түүнчлэн Цагаачлалын албаны шалгалтаар баригдан албадан нутаг буцаасан гадны иргэдэд уг аяны хөнгөлөлт үйлчлэхгүйгээс гадна хилээр нэвтрэх хоригийн хугацааг 5 жилээр тогтоох тухай БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас албан ёсоор мэдэгдээд байна. Өнгөрсөн оны байдлаар тус улсын зөвхөн Сөүл хотод гэхэд 1 сая гаруй гадаад иргэн ажиллаж байдаг гэсэн албаны тоо гарсан байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45209
0 эможи
keyboard_arrow_up