COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Замын цагдаа нар орон нутгийн замд ажиллаж байна

2017 оны 5 сарын 12

2017 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд гарсан хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 83,9% нь орон нутгийн замд бүртгэгдсэн байна.

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг жолооч хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бага насны хүүхдийг буруу тээвэрлэх зэрэг жолоочийн буруугаас шалтгаалсан осол эзэлж байна.

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотоос хөдөө, орон нутгийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Замын цагдаагийн албанаас энэ төрлийн осол, хэргийг бууруулах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулан амралтын өдрүүдийг сонгож улсын болон олон улсын чанартай босоо, хэвтээ тэнхлэгийн дагуух замуудад ажиллаж эхлээд байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Сайншанд чиглэлийн автозамуудад шинэ загварын Dahua маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн хурдад хяналт, шалгалт явууллаа.

Энэ үеэр 2 цагийн хугацаанд зорчин өнгөрсөн нийт 132 тээврийн хэрэгслийн 108 нь буюу 82% нь хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж, арга хэмжээ тооцогдсон байна.

Замын цагдаагийн албанаас иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ чиглэлийн хяналт шалгалтыг тогтмол, шат дараалан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗЦА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43444
0 эможи
keyboard_arrow_up