COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

350, 336 дугаар ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ

2017 оны 4 сарын 24

Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн офицер, ахлагч хоёр гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг энэ сарын 11-нд гарсан билээ. Түүнээс хойш буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдаж, зарим нь Батлан хамгаалахын сайдыг огцрохыг шаардсан.

Гэхдээ хуульд зааснаар цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг ЗХЖШ хариуцах ёстой учраас дэслэгч генерал Д.Даваад “Цэргийн хоёр алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож, дөрөвдүгээр сарын 21-ний дотор илтгэх” үүрэг өгсөн юм.

Энэ үүргийн дагуу өнгөрсөн баасан гаригт ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүний оронд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан, хурандаа Ч.Түмэндэмбэрэлийг томилохоор өргөн мэдүүлсэн ч түдгэлзсэн сурагтай.

Мөн өнгөрсөн өвөл хугацаат цэргийн алба хаагч хөлөө хөлдөөсөн хэргийг нуун дарагдуулсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг чөлөөлж, оронд нь ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Лодойдамбыг томилсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42870
0 эможи
keyboard_arrow_up