COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хот дэлхийн хамгийн аюулгүй хотуудын жагсаалтад 97 хотоос 93-рт бичигджээ

2017 оны 4 сарын 24

Дэлхийн 378 хотоос хамгийн аюулгүй болон гэмт хэргийн түвшингээрээ хамгийн өндөр үзүүлэлттэй хотуудыг numbeo  хуудас торуулжээ. Судалгааны дүнгээр манай улсын нийслэл гэмт хэргийн түвшингээрээ эхний тавд бичигдсэн байна.

Тус жагсаалтыг гаргахын тулд дэлхийн 378 хотод судалгаа явуулсан бөгөөд 14.4 оноогоор арабын нэгдсэн эмиратын нийслэл Абу-Даби хот тэргүүллээ.

Жагсаалтыг гаргасан the national сэтгүүлийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар хэрэв 20 онооноос доош байвал гэмт хэргийн гаралт бага аюулгүй хот хэмээн тооцогддог аж.

Харин аюулгүй хотуудын жагсаалтын удаах байрт Германы Мюнхен, Тайваны Тайбэй, Швейцарын Базель, Данийн Орхус, Германы Гейдельберг, Катарын Доха, Сингапур, Энэтхэгийн Мангалур, Швейцарын Цюрих зэрэг хотууд оржээ.

Тэгвэл эсрэгээрээ энэхүү жагсаалтын сүүл мушгиж дэлхийн хамгийн аюултай хотоор Венесуэлийн нийслэл Каракас нэрлэгдэж байна. Мөн Гондурасын нийслэл Сан-Пепро-Сула, Өмнөд Африкийн Питермарицбург хотууд тус тус оржээ.

Харин манай улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд дэлхийн 378 хотоос аюулгүй байдлаараа 344 дүгээр байрт бичигдсэн байна. Түүнчлэн Азидаа 97 хотоос 93-т бичигдэж, сүүл мушгив.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42867
0 эможи
keyboard_arrow_up