COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НЭМХ, эмнэлгүүд хамтран 10 сарын 29-нд "Тархины харвалтын дэлхийн өдөр” тэмдэглэж байна

2016 оны 11 сарын 03

Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ  17 сая хүн, 6 секундэд нэг хүн харвалтанд өртөж байна.  Монгол улсад тархины харвалтын тохиолдол, нас баралт нэмэгдэж, 2008 онд ДЭМБ-аас  харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсан байдаг.

Иймд  жил бүрийн “Тархины харвалтын дэлхийн өдөр” 10 сарын 29-нд харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношлогооны тулгамдсан асуудлуудыг эмч, мэргэжилтнүүд  хэлэлцдэг уламжлалтай бөгөөд Монгол улсад 7 дахь жилдээ тэмдэглэж байна. Өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс санаачлан Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын харвалт судлалын нийгэмлэгтэй хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 2016 онд энэхүү тэмдэглэлт өдрийг “Тархины харвалт эмчлэгддэг,  мэдлэг, арга зам, үйл ажиллагаа чухал” уриан дор тэмдэглэх юм. 

Одоогоор Улсын Гуравдугаар төв эмнэлэгт Тархины харвалтын төв ажиллаж олон улсын түвшинд нийцсэн эмчилгээний стандартыг хэрэгжүүлж байна.  

Тархины харвалтаас хүний амь нас, эрүүл мэндийг аврахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн чухал нь иргэд шинж тэмдгийг эрт таних, түргэн тусламж дуудах, анхны арга хэмжээг зөв авах, Харвалтын төвд 3 цагийн дотор хүргэгдэж ирэх бөгөөд алдсан минут бүрд тархинд эргэшгүй өөрчлөлт явагдаж буйг ойлгох явдал юм. Үүний тулд харвалтын талаарх мэдлэг, тусламж үзүүлэх арга зам, түргэн шуурхай үйл ажиллагаа чухал юм.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

1.    Иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгуулах- УНТЭ, ШУГТЭ-ийн мэргэжлийн эмч нар оролцож, харвалтын эрсдэл, урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сургалт, үзлэг, зөвөлгөө зохион байгуулна.

2.    Дүүргийн Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, нийслэлийн түргэн тусламжийн эмч нарыг Сургагч багшийн сургалтанд хамруулж,  харвалтын яаралтай тусламж, эрт оношлогооны менежментийн мэдлэг олгоно.

3.    Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн эмч нар зөвөлгөө өгөх, хэвлэлийн бага хурлаар тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, цахим сүлжээгээр болон худалдааны төвүүдэд мэдээлэл, сурталчилгааны материалыг иргэдэд түгээнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37535
0 эможи
keyboard_arrow_up