COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Манай улс эмийн хэрэглээгээрээ хэт өндөр орны тоонд ордог

2015 оны 3 сарын 06

ДЭМБ-ын судалгаагаар хүн амд зайлшгүй шаардлагатай эм болон эмэн бүтээгдэхүүн хэт өндөр үнэтэй байдаг 10 орныг нэрлэжээ. Уг жагсаалтад Монгол Улс багтсан байна.

Манай улс эмийн хэрэглээнийхээ 75-80 орчим хувийг гаднаас импортолдог учраас эмийн сангуудад худалдаж байгаа эмийн үнэ хэт өндөр байдаг аж. Дэлхий нийтэд 2 тэрбум гаруй хүн өөрт шаардлагатай, бага өртөгтэй эмийг худалдаж авч чадахгүйгээс болж эрүүл мэндээрээ хохирч байгаа гэсэн судалгаа гарчээ. Монголчуудын хувьд ч ийм байдал тулгарч байгааг үгүйсгэх аргагүй. Иймд эмийн уян хатан үнийн бодлого баримталж иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болжээ.

Бид энэ байдлаас гарахын тулд эмийн салбарт ил тод байдал нэвтэрснээр эмийн үнэ буурах боломжтой гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна. Иргэдэд очих эмийн хүртээмжийг сайжруулж, чанартай эм, эмэн бүтээгдэхүүнийг хүргэж, хэт өндөр биш өртгөөр хүргэх боломжийг бий болгоход анхаарах хэрэгтэй байна.

Өнөөдөр эмийн үнэ хэт өндөр байгааг хаа хаанаа  шүүмжлэх боллоо. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы үеэр гишүүд ч энэ асуудлыг хөндөж импортын эмийг 5-6 дахин нугалж борлуулж байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж шүүмжилсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18679
0 эможи
keyboard_arrow_up