7 хоногийн тойм 24°C 2455.43₮
12 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ө.Төгөлдөр: ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө

админ
2014 оны 4 сарын 02

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд сарын хугацаа өнгөрч байна. Тиймээс бүртгүүлэгчид хэр идэвхтэй бүртгүүлж байгаа болон бусад асуудлыг Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс тодрууллаа.

-Төгсөгчид бүртгэлд хэр идэвхтэй оролцож байна вэ. Хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ?
-Элсэлтийн ерөнхий шал­гал­тын бүртгэл өнгөрөгч хоёр­дугаар сарын 5-наас эхэлсэн. Энэ жилийн хувьд Ерөнхий боловсролын сургуулийг 35 мянга гаруй хүүхэд төгсөх тооцоо байгаа. Тиймээс өмнөх оны бүртгүүлэгчид нэмэгдээд нийт 41 мянга  орчим хүүхэд ЭЕШ-д бүртгүүлэх урьдчилсан тооцоо байгаа. Одоогийн байдлаар 25 мянга орчим хүүхэд бүртгүүлээд байна.
-Элсэлтийн ерөнхий шал­галтын бүртгэлд өмнө жилүү­дээс онцлог зүйл байгаа болов уу?
-Энэ жилээс эхлэн  шал­гуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ирэх тавдугаар сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой болсон.
-Энэ жил монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгдөг болж байгаа гэсэн үү?
-Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгнө гэж заасан байгаа. Тиймээс хуваарийн дагуу тухайн бүртгүүлсэн шалгуулагч ирэх зургадугаар сарын 14-нд монгол хэл бичгийнхээ шалгалтыг өгөөд дараа нь ЭЕШ-ын эрхээ авна гэсэн үг. Өмнө нь суудлын хуваарийг тараадаг байсан. Өөрөөр хэлбэл, тухайн оны төгсөгчдөд сургуулиар нь өмнөх оны төгсөгчдөд Бо­ловс­ролын үнэлгээний тө­вөөс суудлын хуваарийг тараа­даг байсан. Энэ жилээс тараахгүй гэсэн үг.
-Тэгвэл хичээл сонголтоор монгол хэлний шалгалт сон­гож өгөх шаардлагагүй юм уу?
-Заавал өгөх монгол хэл бичгийн шалгалт нь сонголтоор өгөх шалгалтаас тусдаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, заавал өгөх шалгалтаас гадна тухайн шалгуулагч хи­чээл сонголтоор монгол хэлний шалгалт өгч болно. Гэтэл зарим шалгуулагч заавал өгөх шалгалтад монгол хэл бичгийн шалгал байгаа учир мэргэжил сонголтоос шалгаалсан хичээл сонголтоор монгол хэлний шалгал сонгож болохгүй гэж ташаа ойлгоод байгаа. Тиймээс заавал өгөх буюу сонголтоор өгөх эдгээр  шалгалтуудыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна.
-Элсэлтийн ерөнхий шал­галтын бүртгэл хийлгэсэн шалг­уулагчид ямар нэгэн байд­лаар алдаатай бүрт­гүүл­сэн эсэхээ яаж мэдэх вэ?
-Үлдсэн хугацаанд бүртгүүлж амжаагүй байгаа төгсөгчид амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Харин бүртгэл хийлгэж байх үед гарсан ямар нэгэн алдаа байвал бүртгэлийн хугацаа дуусаагүй байхад засуулах шаардлагатай. Ер нь онлайн бүртгэл хийгдэж байхад алхам бүрийн дараа хяналтын хэсэгт алдаа илэрч байгаа эсэхийг хараад, хянаж байх хэрэгтэй.
-Нэгэнт алдаатай бүртгэл хийгээд бүртгэлийн хуудсаа хэвлээд авчихсан эсвэл хичээл нэмэх, хасах шалт­гаанаар хаана хандах вэ?
-www.eec.mn веб сайтаар явагдаж байгаа онлайн бүрт­гэлийг алдаатай хуудсаа засуулах, шалгалт өгөх хичээ­лээ нэмүүлэх тохиолдолд ма­найд хандаж асуудлаа ший­дүүл­нэ. Ирэхдээ шалгуулагч өөрийн биеэр иргэний үнэм­лэхээ канондаж, өргөдөл бичиж ирээд алдаагаа засуулна. Хичээлийн хувьд шалгалт өгөх хичээлийг нэмж өгч болно. Харин хичээлэээс хасалт хийхгүй гэдгийг анхаарах нь чухал.
-Шалгуулагчид ихэвчлэн ямар асуудлыг шийдүүлэхээр ирж байна вэ?
-Монгол хэл бичгийн хи­чээлийг авах болсонтой хол­боо­тойгоор монгол хэлний хичээлээ сонгоогүй, хичээлийн шалгалтын төлбөрийн асууд­лаар ханддаг. Учир нь ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг байдаг. Гэтэл шалгуулагч бүртгүүлж байхдаа төлбөр төлөх хэсэг дээр давтан дарсан тоогоор төлбөрийн нэхэмжлэл гардаг. Тухайлбал, шалгуулагч бүртгүүлээд төлбөр төлөх хэсэгт дараад ачааллаж байхад нь дахин дарсан бол төлбөр нь хоёр удаа уншигдана гэсэн үг. Тиймээс энэ талын асуудалтай шалгуулагчид Бо­ловсролын үнэлгээний төв дээр ирж хасуулах боломжтой байгаа.
-Орон нутгийн шалгуу­лаг­чид хаана хандаж эдгээр асуудлыг шийдвэрлэж болох вэ?
-Алслагдсан буюу интернет­гүй газрын шалгуулагчид тухайн аймаг, сум дүүргийнхээ боловсролын үнэлгээний мэр­гэжилтэнд хандах хэрэгтэй. Аймаг бүрт Боловсрол соёлын газар гэж байдаг тухайн газарт хандахад л болно.

-Алслагдсан буюу интернет­гүй газрын шалгуулагчид тухайн аймаг, сум дүүргийнхээ боловсролын үнэлгээний мэр­гэжилтэнд хандах хэрэгтэй. Аймаг бүрт Боловсрол соёлын газар гэж байдаг тухайн газарт хандахад л болно. - See more at: http://www.gonews.mn/post.php?id=16072#sthash.Ag0LWvjg.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1008
0 эможи
keyboard_arrow_up