COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Улаанбаатарт 14-16 хэм дулаан

2018 оны 9 сарын 13

Image result for улаанбаатрын нэг өдөрӨнөөдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, 13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг малчид, тариаланчид, хадланчдад анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 3-8 градус, Дорнод, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Үдээс хойшдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 14-16 градус дулаан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594804
0 эможи

keyboard_arrow_up