Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөвсгөлийн уулархаг нутгаар -6 градус хүйтэн хоножээ

2018 оны 9 сарын 05

Image result for бороо

Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр 0,0-31,0 мм бороо орсноос хамгийн их нь:

• Хөвсгөлийн Хатгалд 31,0 мм,

• Чандмань-Өндөрт 20,0 мм,

• Булганы Орхонд 30,0 мм,

• Сайханд 28,0 мм,

• Гурванбулагт 19,0 мм,

• Төв аймгийн Угтаалд 27,0 мм,

• Алтанбулагт 20,0 мм бороо орсон байна.

Нутгийн баруун хагаст өмнөх өдрөөсөө сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +7...+12  градус,  Алтайн өвөр говь болон, говийн бүс нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +16...+21 градус байв. 

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -6...+1 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +4...+11 градус хоножээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594573
0 эможи

keyboard_arrow_up