Arslan.mn - Мэдээний хаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

2018 оны 8 сарын 05

Arslan.mn

2018 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Ерөө, Хүдэр, Хэрлэн,  Хангай нуруунаас эхтэй Таац, Түй, Цагаантуруут, Заг, Хануй, Чулуут болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд  усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Онон, Хүдэр, Ерөө, Заг, Шаргалжуут, Шар-Усны гол, Цагаантуруут,  Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол болон Орхон голын эхээр үерийн түвшинг 5-30 см, Байдраг гол Баянбүрд сум орчимд үерийн аюултай түвшинг 60 см даван тус тус хүчтэй үерлэж байна. 8 дугаар сарын 6-ны өдөр нутгийн хойд хэсгээр бороотой тул Хөвсгөлийн уулс болон  Хэнтий нурууны баруун хажуугаас усжих голуудын усны түвшин дахин нэмэгдэнэ.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ГАДАРГЫН УСНЫ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593495
0 эможи

keyboard_arrow_up