COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Уул уурхайн салбарт хэн юу хэлэв?

2014 оны 9 сарын 30

Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбарт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж  байна. /2014.09.23- 2014.09.30/

 

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноор 1.5 тэрбумын хөрөнгө орж ирнэ  

Ойрын хугацаанд бид хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээр Монгол Улсын нийт газар нутгийн 19.8 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох юм. Ингэхдээ хуучин аргаар биш шинэ мэдээллийн технологийг ашиглаж, нээлттэй ил тод олгоно. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр геологи, хайгуулын салбарт хамгийн багадаа 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирнэ гэж бид харж байгаа. /Зууны мэдээ 2014.09.29 232/4859/
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн: Газрын тосны үйлдвэрээс илүү нөөц нь чухал

2017 он гэхэд жилдээ 500-600 мянган тонн газрын тос олборлох боломжтой. Өнөөдрийн байдлаар газрын тоснй хайгуулын 30 талбайн зөвхөн гуравт нөөц тогтоочихсон байгаа. Нөөцийн хэмжээ нь 332,6 сая тонн буюу үүнээс 43 сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц байгаа юм.  /Монголын үнэн 2014.09.29 185/22696/
Ашигт малтмалын газрын дарга  Д.Үүрийнтуяа: Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хугацааг хойшлууллаа

 Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар хүлээн авахад хамгийн түрүүнд цахим системийн аюулгүй байдал чухал байгаа. Тиймээс манай агентлагийн зүгээс аюулгүй ажиллагааг хангах үүднээс Кибер аюулгүй ажиллагааны газартай хамтарч ажиллах шаардлагатай болсон. /Үндэсний шуудан 2014.09.24 182/2118/

 


Иргүн номын Зохиолч С.Гантуяа:Төр "Рио Тинто"-д буулт хийх гээд байна

Рио Тинто бол олон оронд хөдөлмөрчдийг хохироосон, хүний эрхийг дээд зэргээг зөрчиж, байгаль орчныг сүйтгэж байсан, бүр 12 мянган хүний амь насыг авч одсон иргэний дайныг өдөөгөөд гарсан, түүх нь хар бараан, цустай холилдсон компани юм билээ. /Зууны мэдээ 2014.09.29 232/4859/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9459
0 эможи
keyboard_arrow_up