COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Уул уурхайн салбарт хэн юу хэлэв?

2014 оны 9 сарын 23

Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн салбарт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж  байна. /2014.09. - 2014.09.16/

 

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: 31.09 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно

Энэ удаа нийт газар нутгийн 19.88 хувьд нь солбилцлын тусгай зөвшөөрөл олгоно. Энэ нь манай орны нийт газар нутгийн 31.09 сая га талбай гэсэн үг. / Монголын үнэн  2014.09.16 176 /
-Уул уурхайн сайд Д. Ганхуяг: Хоёр тал тодорхой түвшинд зөвшилцсөн байж таарна

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсаарааа дамжуулан "Оюутолгойн татварын асуудлыг шийдсэнээр, далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой боллоо" хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодруулахад "Аль ч улсад татварын маргааныасуудлыг тусгай хуулиар шийддэг. Тэгэхээр тодорхой түвшинд хоёр тал нүүр нүүрээ харж байгаад яриа хэлэлцээр хийж, зөвшилцөл хийсэн байж таарна. / Зууны мэдээ 2014.09.16 215/4842/ /
-Уул уурхайн сайд Д. Ганхуяг: Татварын маргаан таслах зөвлөл Оюутолгойн асуудлыг шийдсэн гэж үзэж байна
Бүх талын оролцоотой хараат бус оролцогчтой Татварын маргаан таслах зөвлөлөөр энэ асуудлыг нэг тийш нь шийдсэн гэж үзэж байгаа. Татварын маргаан бол хуулийн заалт, орлого болон зардлын баримтанд үндэслэгдэн явагддаг. /Өдрийн сонин 2014.09.22 227/4867/
Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй: Монголын алтны олборлолт энэ онд дээд хэмжээнд хүрнэ

Дэлхийн улс орнууд алтны нөөц бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн нь одоо ч хэвээр байгаа. Манай улсын хувьд гадаад худалдааны алдагдалтай вальютын ханш огцом савалгаатай үед Монгол банкиндаа алтыг худалдаж авснаар вальютын нөөцөө өсгөх, ханшийг тогтворжуулахад ихээхэн ач холбогдолтой. / Өглөөний сонин 2014.09.22159/1998/, / Зууны мэдээ 2014.09.22 223/4850/
Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Батхүү: Хайгуулын нэг лицензийн талбай 20-150 мянган га байна

Ашигт малтмалын шинэчлэгдсэн хуульд хайгуулын нэг лицензийн талбайг 25-150 мянган га байхаар тооцсон. /Ардчилал 2014.09.16 168/2047/

 


Уул уурхайн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу: Татвар болон ТЭЗҮ-ийн тодотголын асуудал Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтэнд нөлөөлөхгүй 

Оюутолгой төслийн ТЭЗҮ маш том. Олон жил үргэлжилнэ. Харин банкууд арай богино хугацаанд үргэлжлэх бүтээн байгуулалтанд бага хэмжээний мөнгө өгнө. /Үндэсний шуудан 2014.09.22 180/2116/, 


Монгол  нүүрс  ассоциацийн гүйтцэтгэх  захирал  Т.Наран: Оросууд Монголыг  нүүрсний   зах  зээлээс   шахах бодлого явуулж  байна

Хятадын  нүүрсний  зах  зээлд  нийлүүлэлт    эрэлтээсээ хэтэрч  өрсөлдөөн  ширүүсч   үнэ  унаж   дотоодын  компаниуд  нь  олборлолт  борлуулалтынхаа   хэмжээг   бууруулж  эхэлжээ. Оросууд Монголыг  нүүрсний   зах  зээлээс   шахах бодлого явуулж  байна. /Үндэсний шуудан 2014.09.18  178(2114)

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д. Эрдэнэбат: Ирэх онд эдийн засаг сайжрах боломж бүрдэж байна

Оюутолгойн үйл ажиллагаа борлуулалт нь жигдэрсэн гэсэн сайхан мэдээ байна. Тус компанийн үйл ажиллагаа хэвийн болж байгаа нь оны эдийн засгийн нөхцөл аажмаар сайжрах боломж бүрдэж байна гэсэн үг. / Өнөөдөр 2014.09.22 219/5313/
Эдийн засагч олон улс судлаач Х.Батсуурь: Оюутолгойгоос Монголчууд ашиг горьдоод хэрэггүй

Одоо бол Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнээс ашиг гордоод хэрэггүй л болов уу даа. 30 жилийн дараа ч гэсэн одоогийнх шиг нөхцөл байдалтай байх гэж бодож байна. /Улс төрийн тойм 2014.09.16 169/1133/
Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн: Эрдэнэт үйлдвэрийн нас 30 жилээр хязгаарлагдахгүй

Дахиад 30 жилийн баталгаатай нөөц бий. Хүчин чадал нэмэгдээд ирэхээр арай өөр загвар гарах байх. / Ардчилал 2014.09.17 169/2048//
-Эрдэнэт үйлдвэрийн  ерөнхий  захирал  Ц.Даваацэрэн: Эрдэнэт үйлдвэр  анхдагчдадаа хүндэтгэл  үзүүллээ

Хамгийн  анх   Эрдэнэт   үйлдвэрт  төмөр  зам   цахилгаан  ил  уурхайн  цех  хэсгүүд  нээгдэж  үйлдвэрийн  шав  тавигдаж  байсан гэдэг.Эрдэнэт үйлдвэр  анхдагчдадаа хүндэтгэл  үзүүллээ.  /Өдрийн сонин 2014.09.18  224(4864)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9156
0 эможи
keyboard_arrow_up