Х.НЯМБААТАР: Рио Тинто 3 жилийн хугацаанд 1 ИХ НАЯД төгрөгийг төсөвт төвлөрүүлж, нэмэлт орлого оруулах санал тавьсан Х.НЯМБААТАР: Рио Тинто 3 жилийн хугацаанд 1 ИХ НАЯД төгрөгийг төсөвт төвлөрүүлж, нэмэлт орлого оруулах санал тавьсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Х.НЯМБААТАР: Рио Тинто 3 жилийн хугацаанд 1 ИХ НАЯД төгрөгийг төсөвт төвлөрүүлж, нэмэлт орлого оруулах санал тавьсан

2021 оны 8 сарын 31

Arslan.mn

"Рио Тинто"-гийн хэлэлцээртэй холбоотой цаг үеийн мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрээр  “Туркойз Хилл, "Рио Тинто"-гийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр захидал ирүүлсэн.

Уг захидалд Оюутолгой төслийг удирдаж байгаагийнхаа хувиар гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлдвэрлэл хойшилж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газарт одоо төлж байгаа татварын орлогоос гадна гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа дурдсан байсан.

Мөн Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос "Эрдэнэс Оюутолгой"-д төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг айлын талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэлцээр хийхэд бэлэн байна гэсэн.

Цаашдаа хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байна. Энэ төсөл амжилттай үргэлжлэх ёстой. Тиймээс Лондонгийн арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаавал яасан юм бэ гэдэг саналыг илэрхийлсэн. 

Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдаж, хэлэлцээр хийхээр ирсэн Б.Болд тэргүүтэй "Рио Тинто"-гийн төлөөлөлтэй ойрын үед уулзах товоо зарлана" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
630390
4 эможи

иргэд
2021-08-31 16:31
Амлалтанд хууртаж ар далаараа тавиулах бийдээ?
keyboard_arrow_up