COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дорноговьд газрын тосны үйлдвэрийн суурийг тавьжээ

админ
2021 оны 6 сарын 02

Arslan.mn

БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил 2017 оны дөрөвдүгээр сард эхэлсэн юм. 

Газрын тосны үйлдвэрийн суурийг өнгөрсөн дөрөвдүгээр сард тавьж эхэлжээ. “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэгийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж 2018 оны 11 дүгээр сард УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэн хүлээн авсан.

Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гэрээг 2019 оны 05-р сарын 13-ны өдөр “Engineers India Limited” компанитай байгуулж, үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийн ажлыг эхлүүлсэн. “Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулах цогц төсөл нь үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих буулгах байгууламж, агуулах сав, резервуар, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто замын бүтээн байгуулалтаас бүрдэнэ. Мөн үйлдвэрт ажиллагсдын амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн асуудлыг давхар шийдэх зориулалттай 550 айлын орон сууц, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв зэргээс бүрдсэн "Газрын тосны үйлдвэрийн хотхон" багтах юм. 

 

Үйлдвэрийн үндсэн өгөгдөл

Хүчин чадал:  Жилд 1,5 сая тонн тос боловсруулах     
Боловсруулах тос: Газрын тосны Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлосон тос         
Бүтээгдэхүүний чанар:  Монгол улсын болон Евро V стандартад нийцсэн     
Жилд ажиллах хугацаа: 8000 цаг (8750 цаг ажиллах боломжтой)
Гүн боловсруулалтын технологи: Гидрокрекинг
Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн: 43 мянган  тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган  тонн авто бензин, 824 мянган тонн дизель түлш, 80 мянган тонн онгоцны түлш, 47 мянган  тонн зуухны түлш

Энэ үйлдвэр улс орны хэрэгцээг бүхэлд нь хангах, эрчим хүчний бие даасан байдлыг шийдвэрлэх зорилготой, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улс, орон нутгийн төсвийн орлого өсөж, 600 гаруй ажлын байр бий болж, үйлдвэр дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627436
2 эможи

keyboard_arrow_up