Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хуучирсан дарга нартай, элэгдсэн технологитой “Эрдэнэт” үйлдвэр

2021 оны 2 сарын 25

“Эрдэнэт” үйлдвэрийн техник технологи ч хуучирч, удирдлагууд нь ч хуучирчээ. Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээсээ эхлээд орлогч, Ерөнхий инженер Т.Батмөнх нар хуучрахын зэрэгцээ хууль бус зүйлтэй эвлэрэн ажиллаж байгааг олон талын эх сурвалж хэлж байна. Сүүлдээ элэгдэл хоргодлын дээд болсон техникээ солихгүй байж өндөр үнэтэй машин захиалахаас эхлээд тансагладаг дарга нар эвдрэл гэмтлээ хүртэл тас нууж байна.

Үүнийг нь салбар яамных нь сайд Г.Ёндон, газрын дарга Б.Цэнгэл нар ч нууцалж, “тийм ч сүртэй эвдрэл биш” гэж байгааг яаж ойлгох вэ. Улс орны эдийн засагт байнга цус сэлбэж, зогсолтгүй урсаж байх ёстой үйлдвэрт зогсолт хийхдээ тулж байхад салбарын сайдаасаа эхлээд үйлдвэрийн дарга нар нууцлаад сууж байж болохгүй.

Тодотговол, “Эрдэнэт” үйлдвэрт гурван бутлуур нь эвдэрч, 35 хувийн зогсолт хийснийг арваад хоног нуужээ. Эвдрэл гарсан шалтгаан нь, засагт өгөх 650 тэрбумын нормаа биелүүлэхээр Х.Бадамсүрэн, Б.Үүрийнтуяа нар мэргэжлийн улсаа огт сонсохгүй хүчээр хүчин чадлаа нэмсэн гэх мэдээллийг өгч байгаа аж. Нэгэнт цааш ажиллаж болохгүй болохоор нь “эвдрэл гарахаар нь төлөвлөгөөт завсарт оруулсан” хэмээн өчиж байна. Төрийн өмчит хөрөнгөлөг үйлдвэрийн удирдлагууд аанай л Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон бусад хүмүүсийг гартаа хийсэн нь үүнээс харагдана.

Энэ тухайд үйлдвэрийн нэгдүгээр орлогч Т.Батмөнх “Хүйтний эрч огцом нэмэгдсэн учраас Хог хаягдлын хиймэл нууран дахь эргэлтийн ус хөлдсөн учраас эргэлтийн усны хэмжээг нэмэгдүүлэхээр гурван тээрэм зогсоож, төлөвлөгөөт засвар хийсэн” хэмээн мэдэгджээ. Хүйтний эрч илтэд суларч, урины үзүүр нэгэнт ирчихсэн байхад ийм мэдээлэл хийгээд л сууж байна.

Уг нь бол “Эрдэнэт” үйлдвэрийн мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд гурван тээрэм, бул цаашид ажиллах боломжгүй хэмээн удирдлагууддаа сануулахад “Мөнгөний яаралтай хэрэг байгаа учраас зогсоож болохгүй” гэсэн үүрэг өгсөн учраас энэ асуудал үүссэн гэдгийг эх сурвалж хэлж байна.

З.Шатар

Түмэн.мн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623986
0 эможи

keyboard_arrow_up