COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН МОНГОЛ УЛС ДАХЬ НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ ТАПАН МИШРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2020 оны 8 сарын 11

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

            Уулзалтын үеэр талууд шинэ төрлийн корона вирусын цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт үүсч буй хүндрэл, сорилтуудын талаар санал солилцож цаашид энэ асуудлаар хэрхэн хамтран ажиллах тухай ярилцав. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагийн зүгээс КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг сайшаахын зэрэгцээ цаашид энэ чиглэлд НҮБ-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622284
0 эможи

keyboard_arrow_up