САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2020 оны 9 сарын 25

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал болон яамны хэлтэс албадын мэргэжилтнүүд болон Канадын “институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялагийн менежментийг сайжруулах нь” MERITтөслийн дэд захирал Р.Алтангэрэл нар уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын мэргэжлийн холбоодууд төрийн бус байгууллагуудын удирдлага, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

Уулзалтын гол зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг танилцуулах, салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар мэргэжлийн холбоодын санал бодлыг тусгах байлаа.

Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-ын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан. Хөтөлбөрт “Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялагийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялагийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ. Газрын тос, нүүрс-хими, зэсийн баяжмал, төмөрлөг зэрэг хүнд үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, холбогдох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ” гэсэн зорилтыг уул уурхайн яам хэрэгжүүлэн ажиллана.

Дээрх зорилтын хүрээнд:

  • Стратегийн ач холбогдол бүхий ордуудын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлнэ.  /Оюутолгой, Цагаан суварга, Асгат, Тавантолгой гэх мэт/
  • Томоохон ордуудыг ашиглалтад оруулж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ. /Салхитын мөнгөний орд, Зүүн цагаан дэлийн жонш/
  • Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ. /1:50000, 1:25000, 1:200000 гэх мэт/
  • Үндэсний геомэдээллийн нэгдсэн санг хөгжүүлж, цахим системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлнэ. /Анхдагч баримтын цахим архив, чулуун дээжийн санг баяжуулж, онлайн үйлчилгээ/
  • Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт, өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл, хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна.
  • Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно. /Салбарын судалгаа, шинжилгээний байгууллагыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, аж ахуйн тооцоот газрыг бий болгоно, далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв байгуулна/
  • Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. /Хар төмөрлөг, зэсийн баяжмал боловсруулах, исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр,  үнэт метал цэвэршүүлэх үйлдвэр/
  • Дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна.
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэнэ.

Уулзалтад төрийн бус 51 байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо. Оролцогчдын төлөөлөл, бүрэлдэхүүнээс харахад уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт асар их хүч бололцоо байгааг харуулж байна. Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтой.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн гэсэн 4 том салбарын үйл ажиллагааг зохицуулах, хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй ажил үүргийг гүйцэтгэж байна.

Тус яам бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн. Яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл болон холбогдох бусад зөвлөлүүдийн бүрэлдэхүүн шинэчлэгдсэн. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлолголтыг ил тод нээлттэй болгож, цахимжуулахаа уул уурхайн сайд илэрхийллээ.  

Мөн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хууль, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж тус тус батлуулахаар төлөвлөн ажиллаж байгааг хэллээ.

Уулзалтыг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам болон Канадын “институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялагийн менежментийг сайжруулах нь” MERITтөсөлтэй хамтран зохион байгууллаа.

   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622269
0 эможи

keyboard_arrow_up