УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН”-Д НЭГДЛЭЭ

2020 оны 11 сарын 27

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 өдрийн аян”-ыг дэлхийн 187 улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн 11дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг уриа, нэгдмэл зорилгын дор тэмдэглэж ирсэн.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх зорилготой энэ аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн орсон бөгөөд энэ жил дэлхий нийтэд“Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДООжендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!”уриандор нэгдэж байна.

 Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу Ковид-19 халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы энэ цаг үедМонгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх 2020 оны 11-р сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Засгийн газрын гишүүд танхимаараа нэгдэж байгаагаа мэдэгдээд өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт хүчирхийлэл айдасгүй, амар амгалан орчинг бий болгохын төлөө хамтран ажиллахыг уриалав.

Энэхүү аянд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ЖҮХ-ны Жендэрийн салбар зөвлөл нэгдэж  хамтран ажиллаж байна.

Иймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаасТа бүгдийг гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, айдасгүй, амар амгалан орчинг бий болгоход дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622256
0 эможи

keyboard_arrow_up