УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙДААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2020 оны 12 сарын 02

Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай”  183 дугаар тогтоолын 11-д “Хилийн боомтуудыг халдвар, хамгааллын онцгой дэглэм, горимд бүрэн хүчин чадлаар ажиллуулах, Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг орд, Оюутолгойн ордын хүрээнд байгуулагдсан ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүйн бүсийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай уялдуулан Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж, эдгээр боомтыг “Ногоон бүс” болгон зарлаж, тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүй байхаар зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгасан”.

Тус тогтоолын 11 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах үүднээс Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаар тушаалаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан Өмнөговь аймгийн нутагт орших Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн авто зам, Цагаан хадны гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт, Нарийнсухайтын хилийн боомтод 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэл ажиллалаа.

Ажлын хэсэг Засгийн газрын  2020 оны 183 дугаар тогтоол, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/297 дугаар тушаалаар батлагдсан “Халдваргүйжүүлэлт, хамгаалалтын аюулгүй бүс” байгуулах тухай тушаалын дагуу Онцгой дэглэмийн үед “Ногоон бүс” тогтоож ажиллах аж ахуй нэгж байгууллагуудын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, төлөвлөгөөнд болон цаашдын үйл ажиллагаанд анхаарч ажиллах зүйлс, тулгарч буй хүндрэлтэй асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл, зөвлөмж өгч, компаниудын төлөөллийн санал бодлыг сонсож, харилцан мэдээлэл солилцлоо.

Ажлын хэсгийн зүгээс уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд нийт ажилтнуудаа түргэвчилсэн оношлуураар хийх шинжилгээнд хамруулах, байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх, тусгаарлах өрөөг зориулалтын дагуу стандартад нийцүүлэн байгуулах зэрэг үүрэг даалгавар, зөвлөмж өгсөн. Мөн хилийн боомтуудад албан үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнууд, алба хаагчдыг шинжилгээнд хамруулах тэдний дархлааг сайжруулах арга хэмжээг тогтмол авах, гадаад паспорт болон бусад бичиг баримтыг олон хүн гар дамжуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, хилийн боомтоор автомашин орох, гарах хэсэгт халдваргүйжүүлэлт хийх зэргээр үүрэг даалгаврыг газар дээр нь өгч ажилласан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622254
0 эможи

keyboard_arrow_up