Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолтоо үргэлжлүүлнэ Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолтоо үргэлжлүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Зэс, алтны агуулга сайтай хэсгийн олборлолтоо үргэлжлүүлнэ

2020 оны 11 сарын 30

“Оюутолгой” төслийн далд уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмал үйлдвэрлэл 622 мянган тонноос 1,583 мянган тонн болж, 2.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж буй. 2020 оны эхний хагас жилийн байдлаар төсөл эхэлснээс хойш далд уурхайд 4.044.0 сая ам.долларын санхүүжилт хийгджээ. Ирэх 2021 оны долдугаар сараас далд уурхайн огтолгооны түвшний өрөмдлөг, тэсэлгээний ажил эхлэх юм байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх онд эрчтэй урагшилна” гэж мэдээлсэн билээ.

“Оюу толгой” компанийн гуравдугаар улирлын тайланд дурдсанаар, 2020 онд ил уурхайн агуулга сайтай хэсэг рүү олборлолт шилжсэнтэй холбоотойгоор үйлдвэр улирал дараалан тогтвортой байдлаа хадгалсан байна. Энэ оны үлдсэн хугацаанд зэс, алтны агуулга сайтай хэсгийг үргэлжлүүлэн олборлох төлөвлөгөөтэй байгаа аж. Эдгээр хэсгийг анх 2021 оны эхний хагаст олборлохоор төлөвлөж байв.

Уулын ажил, үйлдвэрлэл эрчимжсэнээр 2019 оны мөн үетэй харьцуулахад ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн улиралд 28 хувиар өссөн аж.

Хатуулаг багатай хүдрийн хэмжээ ахиу байсан тул энэ оны гуравдугаар улирлын баяжуулах үйлдвэрийн гарц өмнөх оны гуравдугаар улирлын мөн үеийнхээс бага зэрэг илүү байжээ.

Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөө буюу 140-170 мянган тонн, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөө буюу 155-180 мянган унци үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхээр ажиллаж буй юм байна. Оны төгсгөлд алтны үйлдвэрлэлийн хэмжээ өсөх төлөвтэй байгаа ажээ.

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621630
0 эможи

h
2020-12-01 18:59
bvh yumaaa deeremdvvvlsen yuls zowhon africa mongol baih daaa
keyboard_arrow_up