Г.ЁНДОН: Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу компани ашигтай ажилласан тул хүүхдийн сургалтын төлбөрийн урамшуулал авсан Г.ЁНДОН: Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу компани ашигтай ажилласан тул хүүхдийн сургалтын төлбөрийн урамшуулал авсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.ЁНДОН: Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу компани ашигтай ажилласан тул хүүхдийн сургалтын төлбөрийн урамшуулал авсан

2020 оны 10 сарын 26

Arslan.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон цаг үеийн асуудлаар мэдээлэл, тайлбар өглөө. 

Тэрбээр "Сүүлийн үед гараад буй зарим мэдээллийн талаар тайлбар өгөх нь зүйтэй гэж бодлоо. “Монголросцветмет” ТӨҮГ бол улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө ажилладаг ашгийн төлөө байгууллага. Байгууллага ашигтай ажиллавал хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журам Монголросцветмет нэгдэлд 2000 оны эхэн үеэс хэрэгжиж байгаа. Тухайн журмаар гүйцэтгэх удирдлагын менежментийг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалттай байдаг. Энэ заалтын дагуу  компани ашиггүй ажилласан бол энэ урамшуулал, хөнгөлөлтийг олгодоггүй. Тэр утгаараа 2012 оноос эхлэн таван жилийн хугацаанд ашиггүй ажиллах үедээ энэ урамшууллыг  олгож байгаагүй. Би 1999 оноос хойш Монголросцветмет нэгдэл ажиллаж байгаад дунд нь нэг жил “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байгаад 2018 оны 4-р сарын 25-нд гэрээ байгуулж, эргээд тус нэгдлийн Үйлдвэрлэл эрхэлсэн гүйцэтгэх захирлаар томилогдсон. 

Монголросцветмет” ТӨҮГ-ыг Шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа. Та бүхний үзсэн баримтыг 2019 онд тавьсан нээлттэй баримт. Миний хашиж байгаа албан тушаалтай холбоотойгоор энэ баримтыг гаргаж ирсэн байх л даа. Хэвлэл мэдээллийнхэн энэ асуудлыг ингэж олж харж гаргаж байгаа нэг талаас зөв гэж бодож байна. 

Нөгөө талаас өндөр цалин, урамшуулал авахын зэрэгцээ компанийг ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, засаглалыг зөв тийш нь чиглүүлэх, улсад төлдөг татварыг нэмэгдүүлэх зэрэгт илүү анхаарал хандуулж ажиллана. Тэгэхээр Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авсан урамшуулал. Би хувь хүний хувьд болохгүй зүйл хийсэн гэж үзэхгүй байна.

Компани ашигтай ажиллавал хүүхдийн сургалтын төлбөрийн урамшуулал олгоно гэсэн гэрээний заалт байсан. Монголросцветмэт компани 2019 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 34.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ашигтай ажилласан тохиолдолд гүйцэтгэх удирдлагууд нь хүүхдийн сургалтын төлбөрийн урамшуулал олгоно гэсэн гэрээний заалт байсан. Эдгээр заалтын дагуу ганц би биш олон ажилчид авдаг гэж би ойлгож байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
620696
4 эможи

Зочин
2020-10-27 09:35
Дарга ч бай цэрэг ч бай байгуулсан хөдөлмөрийн гэрээнийхээ дагуу л урамшуулал авч бас хариуцлага хүлээдэг. Дэвшээд сайд болчихоороо хууль бус болчихдог юм уу
pkxny
2020-10-26 21:37
Гэрээнд ийм балай юм тусгадаг авилгачдын заль мэхийг хааж чаддагүй төр юм байх даа. Новш. Баялгийн хуваарилалт шог байна даа.
zochin
2020-10-26 18:34
жирийн иргэн ажилаад ажилаад л бна талхны мөнгөнөөс хэтрэхгүй бна гэтэл авилгачид луйварчид мөнгөн дотор сэлж байх юм даа
Зочин
2020-10-26 16:49
Зочин
2020-10-26 13:59
Хадгаламж ихтэй хүн -- хадгаламжаасаа төлчихгүй дээ
Зочин
2020-10-26 13:31
Ийм наад захын юман дээр л өөрийгөө өмөөрөөд сууж байх юм даа. Үнэндээ МАН-ыхан болон түүнийг ар хөлнүүдэд ямар ч ёс зүй алга.
Зочин
2020-10-26 13:27
Байж болно. Ялын нь эдэлж байгаа хойно Ямбы нь бас эдлэнэ шүү
Зочин
2020-10-26 13:06
keyboard_arrow_up