COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” УБҮ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

админ
2020 оны 4 сарын 28

Arslan.mn

Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 127-р тогтоолоор онцгой дэглэмийн хугацааг 6 сараар дахин сунгасантай холбоотойгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ  уг тогтоолыг танилцуулах, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлсэн ажлуудтай газар дээр нь танилцах зорилгоор “Монголросвцетмет” ТӨҮГ-ын харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт ажиллалаа.

Энэ үеэр “Бор-Өндөр” УБҮ-ийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд болон өнгөрсөн жилийн үйл ажиллагааг танилцууллаа. “Монголросцветмет” ТӨҮГ 2019 оны гүйцэтгэлээр нийт 105,9 мянган тонн жонш олборлосон. Төмрийн хүдрийн олборлолт төлөвлөснөөс 37,6 мянган тонноор нэмэгдэж, нэг жилийн хугацаанд санхүүгийн болон олборлолт, баяжуулалтын хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад ашигтай ажилласан. Тодруулбал, 34,6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь  үйлдвэрийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт гэдгийг албаныхан хэллээ.

2020 оны 04 сарын 01-ний өдрийн байдлаар “Бор-Өндөр” УБҮ-ийн үйлдвэр нийт 1261 ажиллагсадтай бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Монголросцветмет” ТӨҮГ ажилчдынхаа цалинг тус бүр 30 хувиар хоёр удаа нэмж, дундаж цалингийн хэмжээг 2 сая 335 мянган төгрөг болгосноор 2019 онд төсөвт төлөх татвар, шимтгэлийн хэмжээ эрс өссөн байна.

 “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат хэлэхдээ, “Төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд Засгийн газар онцгой анхаарч, Сангийн яам, “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар”-аас өнгөрсөн нэг жилийн хугацаанд санхүүгийн сахилга батыг чангатгах болон хяналт тавьж ажилласны бодитой үр дүн гарч байна” хэмээн онцлон тэмдэглэв. 

Эх сурвалж: Монголросцветмет ТӨҮГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616607
1 эможи
Монголросцветмет ТӨҮГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up