COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй

2020 оны 4 сарын 09

БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 4 сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна. 

Arslan.mn

Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз), урт хугацааны (оюутан, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) визтэй иргэд, мөн хүчин төгөлдөр визээр БНСУ-ын нутаг дэвсгэрт очсон иргэд хамаарахгүй юм.

Хязгаарлалтын хугацаанд БНСУ-д албан ажил, хөрөнгө оруулалт, технологи нэвтрүүлэх, ар гэрийн гачигдал, хүмүүнлэгийн шалтгаанаар зайлшгүй зорчих гадаадын иргэн БНСУ-ын ЭСЯ-нд дахин шинээр виз мэдүүлэх боломжтой бөгөөд виз мэдүүлэгч нь шинэ коронавирусний халдваргүй тухай эмнэлгийн магадлагааг (сүүлийн 48 цагийн дотор хийгдсэн байх) визийн мэдүүлэгт хавсарган өгөх шаардлагатай.

БНСУ-ын 1-5 жилийн хугацаатай олон удаагийн визтэй иргэдийн хувьд хязгаарлалтын хугацаанд Солонгост зорчих боломжгүй байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
615875
1 эможи
keyboard_arrow_up