COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эко Алтан Заамар” компани нэрээ өөрчилж, “Бүрдэл Майнинг” болжээ

2019 оны 12 сарын 27

Arslan.mn

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг "Эко Алтан Заамар" компани нэрээ өөрчилж, "Бүрдэл Майнинг" болжээ. Тус компанийн нэрээ өөрчилсөн шалтгааныг "муу нэрээ хусах үйлдэл" хэмээн олон нийт хардах болов. Энэ жил гэхэд тус компанийн таван ажилтан үйлдвэрийн ослын улмаас амиа алдсан байдаг.

Arslan.mn

Тодруулбал, 2019 оны гуравдугаар сард тус компанийн ашигт малтмалын олборлолтын ил уурхайд нуралт болж дөрвөн хүн амиа алдсан. Мөн энэ сарын 6-ны өдөр тус уурхайн ажлын талбайд трос тасарч 26 настай залуу бас амиа алдлаа.

Эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Засгийн газар тус компанийн үйл ажиллагааг зогсооно гэж албан ёсоор мэдэгдсэн. Гэвч одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар байгаа нь иргэдийг гайхшруулсаар байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612059
0 эможи

Зочин
2019-12-27 12:12
keyboard_arrow_up