COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Цагаан хад“ орчимд хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг уурхайг цагдаагийнхан шалгаж байна

админ
2019 оны 12 сарын 09

Arslan.mn

Өмнөговь аймагт нүүрс тээврийн жолооч нар, хууль бус уурхай зэргээс үүдэн гэмт хэрэг, зөрчлийн уул уурхай гэж нэрлэж болохуйц газар болжээ.

Тэнд өдөр бүр авто осол, архидан согтуурах, дээрэм, хулгай, хууль бусаар байгалийн баялаг олборлох зэрэг олон төрлийн гэмт хэргүүд гарсаар. Харин Төрийн эрх мэдэл бүхий хуулийнхан арга хэмжээ аваад ч тэднийг дийлэхгүй байсаар байгаа юм.

Цагаан хад орчимд хууль бус тээврээс гадна хамгийн ноцтой асуудал нь хууль бусаар үйл ажиллагаагаа явуулдаг уурхай нар олширсон байдаг аж. Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан баг Цагаан хаданд хууль бус уурхай үйл ажиллагаа явуулж байна гэх гомдол иржээ.

Тодруулбал, дээрх газарт үйл ажиллагаагаа явуулдаг “Хар алтан уул” ХХК нь  түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар зохих шатны зөвшөөрөлгүй явуулсан гэдгийг тус аймгийн Засаг даргын тамгын газраас албан бичиг гарган баталгаажуулсан байна.

Тус уурхайд удаа дараа хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан бичиг илгээж байсан боловч одоог хүртэл ажилласаар байгаа тул ийнхүү цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тус уурхайг хууль бус гэсэн албан бичиг цагдаагийн байгууллагад ирсэний дагуу арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн битүүмжлэн шалгаж буй бөгөөд үйл ажиллагаа эрхэлсэн холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авч байгаа юм байна.

Дээрх хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт нарийвчлан шалгаж байна.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611363
0 эможи

keyboard_arrow_up