COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Рио Тинто” Монголын хуулийг уландаа гишгэж, Засгийн газар, УИХ-ын гишүүдийг басамжилж байна

2019 оны 11 сарын 29

Arslan.mn

“Оюутолгой” зэсийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог, Монголыг хэдэн үеэр нь тэтгэх орд гэдэг. Гэсэн атал бид баялгийнхаа үр шимийг хангалттай хүртэж чадахгүйн дээр хилээр ямар орц найрлагатай бүтээгдэхүүн гарч буй талаар өнөө хэр мэддэггүй. 
Өнгөрсөн хугацаанд тус төсөл нийт 4.3 тэрбум ам.долларын арилжааны зээлийг олон улсын банк, санхүүгийн 15 байгууллагаас авсан байдаг. Үүнээс 300 сая ам.долларыг нь зээл авахтай холбоотой зардалд суутгасан байна. Өнөөдөр дээрх зээлийн зөвхөн хүүгийн төлбөр төлөгдөж байна. Үндсэн төлбөрийг 2020 оноос төлөх учир 34 хувийг нь эзэмшдэг бид энэ зээлийг тодруулах зүй ёсны шаардлага үүсэж байгаа.
“Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагааны мөнгөн урсгал 2014-2017 онд ойролцоогоор 2.1 тэрбум ам.доллар хүрсэн. Үйлдвэрийн оргил үе буюу 2022-2026 онд ойролцоогоор нийт 9.5 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөлтэй байгаа гэж зарлажээ. Оюутолгой төслийн бүрэлдэхүүнд Ил уурхай, Далд уурхай, Баяжуулах үйлдвэр, Дулааны станц, Хаягдал хадгалах байгууламж зэрэг багтдаг. 
Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, “Эрдэнэс Оюутолгой” компани “Оюутолгой” ХХК-ийн 34 хувийг, “Туркойс Хилл Ресурс Лтд” 66 хувийг эзэмшиж байна. 
Рио Тинто компани 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн “Оюутолгой” төслийн удирдлагыг менежментын гэрээний дагуу хэрэгжүүлж буй юм. 

“ТУРКОЙС ХИЛЛ”,  “РИО ТИНТО”-ГИЙН ХООРОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭНҮҮДЭЭ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ

“Туркойс Хилл”, “Рио Тинто”-гийн хооронд байгуулсан хэд хэдэн гэрээний талаар “Оюутолгой” ХХК-иас холбогдох мэдээллүүдийг авахаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийнхэн шаардсан боловч гаргаж өгөхөөс татгалзжээ.  “Туркойс Хилл  Ресурс Лтд” (2012 оноос өмнө хуучин нэрээр “Айвенхоу Майнз Лтд”) Канадад үүсгэн байгуулагдсан Торонтогийн болон Нью-Иоркийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй компани юм. “Айвенхоу Майнз”-д “Рио Тинто” 2006 онд хөрөнгө оруулснаар тус компани стратегийн түншлэгч болж, Монгол Улсын өмнийн говийн бүсийн “Оюутолгой”-н зэс, алтны ордыг хамтарч хөгжүүлэх, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ гэрээний хүрээнд “Рио Тинто”,  “Айвенхоу Майнз”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсон байна. 
“Туркойс Хилл Ресурс” түүний охин компаниуд болох Британийн Виржин арлуудад үүсгэн байгуулсан ТиЭчАр Оюутолгой Лтд болон Оюутолгой Нидерландс Би.Ви-гээр дамжуулан “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг.

 ТАЛУУД ЕСӨН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН Ч ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ

1.    Хөрөнгө оруулалтын гэрээ (2009.10.06)
2.    Хувь нийлүүлэгчдийн гэрээ (2009.10.06)
3.    Засгийн газрын бонд худалдан авах гэрээ (2009.10.06)
4.    Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ (2011.06.08)
5.    Хувьцаа шилжүүлэхийг хязгаарлах тухай гэрээ (2011.06.08)
6.    Урьдчилгаа төлбөрийн гэрээ (2011.06.07)
7.    Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (2014.08.14)
8.    Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (2015.05.18)
9.    Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт, төлөвлөгөө (2015.05.18)
Тухайлбал, Хөрөнгө оруулалтын гэрээний 1.6 дахь заалтад “Төр нь хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчлөх ба энэхүү гэрээний хугацааг тус гэрээний 15.11-д заасны дагуу сунгасан бол ийнхүү сунгаснаас хойø нэг жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хувийг нэмж өмчлөх, сонголт хийх эрхтэй. Энэхүү гэрээний 1.6 дахь заалт Хөрөнгө оруулагчийн хувьцаанаас Төрд хувьцаа нэмж гарган өмчлүүлэх, эсхүл шилжүүлэх талаар хуулийн болон УИХ-ын тогтоолын дагуу үүсч болох бүх үүргийг хангаж байгааг Засгийн газар баталгаажуулав” гэжээ. 
Мөн Хөрөнгө оруулалтын гэрээний 1.1 дэх заалтад “...Гэрээ нь Хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн мөрдөгдөж, Ашигт малтмалын тухай хуулийн 29.3-т заасны дагуу эхний ээлжинд 30 жилийн хугацаанд хүчинтэй байна” гээд гэрээний хугацаа сунгалтын талаар 15.11 дэх заалтад “...Гэрээний эхний 30 жилийн хугацаа дуусгавар болохоос 12-оос дошгүй сарын өмнө Хөрөнгө оруулагч нь Засгийн газарт мэдэгдэл (гэрээг сунгах мэдэгдэл) өгснөөр энэхүү гэрээг 20 жилийн хугацаа (гэрээг сунгах хугацаа)-гаар сунгах...” гэж заасан байна. 
Хөрөнгө оруулалтын гэрээний дээрх заалт нь Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцааг 50 хувь болгож нэмэгдүүлэх асуудлыг гэрээний хугацаа, түүний сунгалттай холбон тодорхойлж, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 31 дэх жилээс буюу 2041 оноос уг асуудлыг хөндөж, 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгажээ.
Гэтэл УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолын гол агуулга нь “....анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх” асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байх юм.
Тэгвэл Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээний 16.10 дахь заалтад “Компани дахь хувь эзэмшлээ 16 хувиа нэмэгдүүлэх ТӨК-ийн опцион эрхийн талаар тусгажээ. ТӨК нь опцион эрхээ хэрэгжүүлснээр êомпанийн гаргасан нийт энгийн хувьцааны 16 хувийг нэмж эзэмших бөгөөд ингэхдээ опционыг ТӨК болон Айвенхоугийн Хувь нийлүүлэгчид харилцан зөвшөөрсөн нөхцөлөөр хэрэгжүүлэхээр заажээ. 
Түүнчлэн энэхүү гэрээний 16-д заасны дагуу ТӨК Опцион эрхийн хувьцааг авснаас үл хамааран Айвенхоугийн Хувь нийлүүлэгчид нь “Оюутолгой” төслийн менежментын эрхийг бүрэн хэмжээгээр, хязгаарлалтгүйгээр хадгалах бөгөөд Компанийн ТУЗ-ийн бүх хурал болон Хувь нийлүүлэгчдийн бүх хуралд заасан асуудлаар шийдвэрлэх саналын эрхтэй байхаар заажээ. Айвенхоугийн Хувь нийлүүлэгчид болон ТӨК нь энэхүү гэрээний 16.10(г)-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Хувь нийлүүлэгчдийн гэрээнд болон бусад бичиг баримтад шаардлагатай өөрчлөлтийг хийнэ гэсэн байна. 
Энэ заалт нь Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцааг 50 болгож нэмэгдүүлсэн ч төслийн менежментын эрх хөрөнгө оруулагч талд байх болон компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр одоогийн нөхцөлөөр буюу дийлэнх олонхын саналаар шийдвэрлэгдэх нөхцөл хэвээр хадгалагдаж байхаар тусгасан байгаа юм. 
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Компанийн тухай хуулийн 33.т “Хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна” гэж, 35.1-т “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ. 35.1.1. хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх”, гэж, 35.4-т “Хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хууль болон хязгаарлагдмаë хариуцлагатай компанийн дүрмээр хязгаарлах болно (Энэ хэсгийн “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2002 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон) гэж заасан байна.
Үргэлжлэл бий.  

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
611021
5 эможи

Нараа
2019-12-03 08:19
Гайг өөрсдөө чирч авчирлаа
Зочин
2019-12-02 11:55
Цуцлах хэрэгтэй тэгж байж гэрээгээ шинээр хий олон хүн ажилгүй болно эдийн засаг дордоно гэж хуцаад бгаа улс чинь тэдний хөлснийхөн тийм л их хөрөнгө гаргсан улс бол тэнэг биш бол ийм их баялгыг хаяад техникээ ачаад буцлаа юу шүлсээ гоожуулаал эргээд ирнэ өмнө нь болжл бсн айх юм ерөөсөө байхгүй
Sandag
2019-11-30 20:53
Zugeer 34 huvia ogood amnat tatvaraa avaad baih geree hii bid hojii shuu
Хаха
2019-11-30 19:48
Гэрээг цуцлаад яах юм асар олон хүн ар гэр ажилгүй болно. Бас цуцаллаа гэхэд цаашид манай орон өөрсдөө ашиглаж чадахгүй.чадах техник хөрөнгө байхгүй шүү дээ
зочин
2019-11-30 12:12
газар дээр нь очиод юу ч гаргахгүй юу ч оруулахгүй хөөж гаргах үйл ажиллагаа явуулвал яадгийн сда харж суухаар
Zochin
2019-11-29 18:35
Арслан.мн Оюу Толгойн талаар ярьж байж яагаад Таван Толгойн зураг тавьцын? ОТ, ТТ хоёроо ч ялгаж салгаж чаддаггүй баачкаанууд нийгэмд худлаа мэдээлэл тараахгүй шүү.
zochin
2019-11-29 16:36
ezeni yumaa medene gdj zvgerl xaachix ene muusainud yaxin xvnii baylgiig deeremdexv chatsag tsarailana biz GEREEG TSUTSAL ard tvmen medej bna
зочин
2019-11-29 13:38
гэрээг нь цуцалж болохгүй гэжүү
Зочин
2019-11-29 12:44
Шууд ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛ
Зочин
2019-11-29 10:13
keyboard_arrow_up