7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ҮЗЛЭГ эхэллээ

админ
2019 оны 11 сарын 06

Arslan.mn

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд өнөөдөр /2019.11.06/ үзлэгийн комиссын бүрэлдэхүүнийг хүлээн авлаа.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан бүрэлдэхүүн явуулж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Төв архивын дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх нар комиссын бүрэлдэхүүнийг хүлээн авч цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаарх товч мэдээллийг танилцууллаа.

Комиссын бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын харьяа нэгж, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 2019.11.07-2019.11.12-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд дүнг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр танилцуулах юм.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610139
0 эможи

Зочин
2019-11-06 20:31
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up