COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Галуут сумын иргэд “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын лицензийг цуцлахыг шаардлаа

2019 оны 11 сарын 01

Arslan.mn

Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд уул уурхайн компаниудаас уугуул нутаг усаа авран хамгаалах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд 160 гаруй өрхийн ундалдаг ус, хужир төөрөм бүхий газарт “Гацуурт” ХХК уурхайн лиценз олгосныг иргэд эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, цуцалж өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүсч байгаагаа илэрхийлж байна.

Arslan.mn

Энэ талаар Гуравдугаар багийн Засаг дарга н.Батсайхан “Бид “Гацуурт” ХХК-ийн 011917 дугаартай ашиглалтын лицензийг цуцлуулах зорилготой энд ирсэн. Тэмцлийн үйл ажиллагааг хоёр жил явуулж байна. Нутгийн иргэд уг лицензийг цуцлуулахаар 2017 оноос өнөөдрийг хүртэл тэмцсэн.  Тус компаниас ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан нэрээр жижиг туслан гүйцэтгэгч компаниуд ирж үйл ажиллагаагаа удуу дараа явуулж байгаа. Уурхайн арга хэмжээг таслан зогсоох гэж манай нутгийн иргэд өдөр шөнөгүй тэмцэж байна” гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609970
0 эможи

Зочин
2019-11-03 07:46
Зочин
2019-11-01 16:25
keyboard_arrow_up