COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хоёр сарын хугацаанд ашигт малтмалын 73 лиценз цуцалжээ

2019 оны 10 сарын 13

Arslan.mn

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр найм болон есдүгээр сард 73 лиценз цуцлагдсан байна. Үүнээс өнгөрсөн есдүгээр сард тусгай зөвшөөрлөө төлөөгүй гэх шалтгаанаар 16 лицензийг цуцалжээ. Харин наймдугаар сард 57 тусгай зөвшөөрлийг цуцалснаас  үүний 29 нь ашиглалтын лиценз байсан аж. Ингэхдээ ашиглалтын лицензийн 24-ийг нь Ашигт малтмалын тухай хуульд заасан “Байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө биелүүлээгүй” гэх орон нутгийн захиргааны гаргасан гомдолд үндэслэсэн байна.

Он гарснаас хойш эхний есөн сарын байдлаар ашигт малтмалын нийт 141 лиценз цуцалсны 56 нь ашиглалтынх ажээ. Цуцлагдсан ашиглалтын лицензүүдийн 45 хувь нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтээр, 37 хувь нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар, 18 хувь нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр цуцлагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609214
0 эможи

Зочин
2019-10-13 22:40
Зочин
2019-10-13 16:34
keyboard_arrow_up