COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Багануур” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Н.Лхагвабаатар томилогдлоо

2019 оны 5 сарын 14

Arslan.mn

“Багануур” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо. Тус компанийн нийт хувьцааны 75 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг бөгөөд Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар, Санхүү эрхэлсэн дэд захирал Г.Ганболд, Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирал С.Батсайхан нар ТУЗ-ийн гишүүдээр сонгогдов.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТЗУГ-ын дарга М.Баярмагнай нар төрийн төлөөллийг хэрэгжүүлэх юм. Хувийн хэвшил буюу “Монголын Зэс Корпораци” ХХК-ийн төлөөлөн О.Банзрагч, Б.Наранцэцэг нар ТУЗ-ийн гишүүдээр сонгогдсон бол хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын журмаар явуулж, Б.Осоргарав, Б.Очбадрах, Ц.Сүхбаатар, Х.Гэрэлт-Од нар сонгогдлоо.

“Багануур” ХК-ийн шинээр байгуулагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн анхдугаар хурал болж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар ТУЗ-ийн даргаар сонгогдов.

Харин ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-д 2012 оноос хойш ажиллаж байгаа Захиргаа, хүний нөөцийн бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Ганзориг томилогдлоо. Ингэснээр “Багануур” ХК-ийн 75 хувийг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК тус компанийг удирдлагаар бүрэн хангах боломж бүрдлээ.

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603478
0 эможи

keyboard_arrow_up