7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сумъяабазар: Уул уурхайн салбар улсын төсөвт 981 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн

админ
2019 оны 5 сарын 14

Arslan.mn

УУХҮЯ-нд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хурлыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хөтлөн явууллаа. 

Arslan.mn

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "2019 оны эхний дөрвөн сарын байдлаар уул уурхайн салбар улсын төсөвт 981 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн.Тодруулбал Алт 13 тэрбум, Нүүрс 448.2 тэрбум, Цайр 33.5 тэрбум, Зэс 448 тэрбум, Төмөр 6.7 тэрбум, Жонш 9.7 тэрбум төгрөг байна. Улсын төсөвт уул уурхайн салбараас оруулсан орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 41.5 хувиар өслөө.

Уул уурхайн салбар 3.9 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Орлого огцом өссөн нь нүүрс 2 сая тонн буюу 13.7 хувь, зэсийн баяжмал 34.2 мянган тонн буюу 7.8 хувь, төмрийн хүдэр 469.5 мянган тонн буюу 29.3 хувь, цайрын баяжмал 1.7 мянган тонн буюу 5.7 хувиар өссөнтэй холбоотой.

Өнөөдрийн байдлаар нийт 2975 ширхэг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгаагаас хайгуулын 1293, ашиглалтын 1682 зөвшөөрөлтэй байна” гэв.

Arslan.mn

Мөн бид Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг гадаадын компаниар шалгуулсан. Холбогдох хүмүүсийн дүгнэлтээр суурь бүтцийг маш сайн гэж үзсэний зэрэгцээ 3-5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд төмөр замаа тавих боломжтой гэсэн. Гурван сарын дараагаас тус төмөр замыг тавих ажлыг эхлүүлнэ. 

Манайхан Эрдэнэт үйлдвэртэй Оюутолгойг харьцуулж хардаг. Эрдэнэт үйлдвэр анх байгуулагдсанаас хойш 27 жилийн дараагаас л үр ашгаа өгч эхэлсэн. Оюутолгойн гэрээний биелэлтийг хангахаас гадна үр өгөөжийн нэмэгдүүлэх чиглэлээр манай яам ажиллаж байгаа. Зэс хайлуулах үйлдвэртэй болох, цахилгаан эрчим хүчийг дотоодоос хангах зэрэг олон ажлуудыг хийх шаардлагатай байгаа. Олон улс биднийг маш анхааралтай харж байгаа." гэлээ.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
603474
1 эможи

keyboard_arrow_up