COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Цагаан суварга” дээр онцгой байдал зарлах уу

2019 оны 3 сарын 11

“Цагаан суварга” дээр онцгой байдал зарлах уу

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт онцгой байдал тогтоож, санхүүгийн шалгалт хийхээр болсон юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үргэлжлүүлэн хэд хэдэн орд газар дээр онцгой байдал зарлана гэдгийг мэдэгдсэн юм.

Тэрбээр “ҮАБЗ хуралдаж, эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцсан. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төрийн өмч менежмент хийж явна гэдэг Үндсэн хуулийн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авна гэдэг шийдвэр гаргасан. Ойролцоогоор 400 гаруй хайгуулын лицензүүдийг улсын мэдэлд авна. Үүнийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар бөгөөд сүүлийн өдрүүдэд өрнөж буй "Эрдэнэт" үйлдвэртэй  холбоотой үйл явц.  Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм зогсоохыг бичээгүй. Ерөнхийдөө эдийн засгийн аюулгүй байдал үүсгэж болзошгүй  үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоож ажиллахыг зөвлөсөн байгаа. Тухайлбал, Асгат, Цагаан суварга, Эрдэнэс Таван толгой гэх мэт бүгд орно. 1997 оны хуулийг ашиглаж авсан хуулийг ашиглаж лиценз авсан бүх лицензийг төрд буцааж авна. Эдийн засгийн аюулгүй байдал, нэг улсаас хэтэрхий  хараат болсон асуудалд анхаарал хандуулах цаг болсон. Бүх экспортын бараа нэг л улс руу гардаг болсон байна. Үүнийгээ олон улс руу гаргадаг болгохын тулд онцгой дэглэм гэх мэт цогц арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газарт зөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор хууль гаргах зөвлөмж өгсөн. Шаардлага гарвал онцгой дэглэм тогтоогоод явах боломжтой.  Улс орны эдийн засагт аюул учраад байгаа учир арга хэмжээ авч байгаа” хэмээн мэдэгдэв.

Асгат, Цагаан суварга, Эрдэнэс Таван толгой гэх мэт бүгд орно. 1997 оны хуулийг ашиглаж авсан хуулийг ашиглаж лиценз авсан бүх лицензийг төрд буцааж авна. Эдийн засгийн аюулгүй байдал, нэг улсаас хэтэрхий  хараат болсон асуудалд анхаарал хандуулах цаг болсон. 

Тэгвэл ойрын өдрүүдэд “Цагаан суварга” нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог. “Цагаан суварга”-ын зэсийн ордод 1965-1967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлуудыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, 1984 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийг хүлээн авсан байдаг. Шинээр батлагдсан хуулийн дагуу улсын хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн ордын  34 хүртэлх хувийг төр үнэгүй эзэмших эрхтэй гэсэн заалт бий.  Тиймээс  Засгийн газар хуулийн дагуу дээрх ордын 34 хувийг эзэмших саналаа УИХ-д хүргүүлсэн боловч парламент их хэмжээний нөөцтэй, эдийн засгийн ач холбогдол ихтэй тус ордыг 2014 онд МАК-ын мэдэлд шилжүүлсэн юм.

Харин одоо төр энэ ордоо эргүүлж авах тухай асуудал хөндөгдөж эхлээд байна. Мэдээж төр хувийн компанид “Цагаан суварга”-ыг өгч чадсан юм чинь буцааж авах нь ч цаг хугацааны л асуудал. Иймээс төр өөрийн хөрөнгөөр хайгуул судалгааг нь хийсэн өөрийн өмчөө хувийн компаниас эргүүлэн авах үйл явц хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна.
 

П.ГОО
Оллоо.мн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600981
2 эможи

ggg
2019-03-11 15:21
nomtoibayar ats yorno yu yum shuud ezleed aw oyunerdene dvv ine
keyboard_arrow_up