COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганхуяг: 1072 хувьцааны үнэ доод тал нь 1сая төгрөг байх ёстой

2019 оны 2 сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс тавантолгой ХК-ийн талаар 3 асуудал хэлэлцэх юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг: 

Arslan.mn

Нэг зүйл дээр маш анхааралтай байх ёстой. Одоо Тавантолгойн IPO гаргаж ОУ-ын зах зээл дээр гаргах ажил ид ажлын шатандаа явж байна. Бид өндөр ачаалалтай, эрч хүчтэйгээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд олон ажлын хэсэг байгуулагдсан. Өмнө нь Тавантолгойтой ажиллаж байсан, ажиллаж байгаа, урьд нь сонирхож байсан холбоотой бизнес эрхлэгчид олон саналууд тавьж байгаа. Өмнө нь байсан саналуудыг ч бид судлаж үзнэ. Бидэнд одоо нэг ч ашиггүй хэлэлцээр хийх эрх байхгүй. Тийм учраас өмнө нь гарсан алдаануудыг судлаж үзээд одоо маш олон компаниуд саналаа тавьж байгаа. Усны тал дээр, төмөр зам, цахилгаан станц  дээр хамтран ажиллая гэсэн компаниуд байгаа. Бүгдийг нь бид нээлттэй хүлээн авна. Ажлын хэсэг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд 3 асуудал байгаа. Тавантолгойн төмөр зам, авто замын талаар, Эрдэнэс Тавантолгой компанийн өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар, Эрдэнэбүрэнгийн усан цахилгааныг хэлэлцэнэ.

1072 хувьцааны үнийг доод тал нь 1 сая төгрөг болгохын тулд IPO гаргаж байгаа.

1072 хувьцааны үнийг унагаах эрх бидэнд байхгүй. Тийм учраас олон улсын зах зээл дээр хувьцааны үнээ өндөр тогтооё. Тэрний дараа 1072 хувьцаа доод тал нь 1сая төгрөг болох ёстой.

 1 сая төгрөгөөс доош буусан тохиолдолд Тавантолгой ХК-ийг төр худалдаж авч эрсдэлийг үүрэх хувилбар ярьж байна. Түүнээс одоогийн 1072 хувьцаа зарна, худалдаж авна гэх мэт яриа бүгд худал...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600392
0 эможи

Эрдэнэс ТТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up