COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Л.Наранбаатар: Иргэдэд 1072 хувьцааг олгох алтан боломж нь гарч ирнэ

2019 оны 2 сарын 19

Эрдэнэс тавантолгойн нүүрсний үнэ өсөх боломжтой болжээ.

Эрдэс баялагийн эдийн засагч  Л.Наранбаатар:

Arslan.mn

Эрдэнэс тавантолгой компани нүүрсний үнээ 20 доллараар өсгөх алтан боломж бүрдээд байна. Энд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм.

Тухайлбал цагаан сарын өмнө Хятадын гангын үйлдвэрүүд коксжих нүүрсээ хангалттай нөөцөлж авч чадаагүй

Коксжих нүүрс 100 юанаар өссөн ойрын үед маш эрчимтэй өсөх байх. Мөн Австралид үер болчихлоо. Нүүрсээ тээвэрлэдэг төмөр зам нь усанд живсэн. Амерак, Хятадын худалдааны дайны шууд бус нөлөө Монголын коксжих нүүрсний зах зээлд боломжийг авчирч байна. Энэ бол энэ оны 6 сар хүртэл үргэлжлэх төлөвтэй харагдаж байгаа. Одоо л алтан үе нүүрснийхээ үнийг өсгөх гэрээ, хэлцэлээ хийх боломж Эрдэнэс Тавантолгой-д гарч ирж нүүрсний үнээ даруй 20 доллараар өсгөх хэрэгтэй. Энэ нь хувьцаа эзэмшиж байгаа ногдол ашгийн үнэ өснө л гэсэн үг. Энгийнээр тооцож үзэхэд Эрдэнэс тавантолгой 2018 онд 13 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ жил 20 доллараар үнээ нэмэгдүүлээд зарахад үндсэндээ 260сая гаруй долларын өртгөө нөхсөн ашигтай байна. Иргэдэд 1072 хувьцааг олгох алтан боломж нь гарч ирэх юм. 

Эх сурвалж: Гэрэл зургийг:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600369
4 эможи

зочин
2019-02-19 16:22
энэ залуугийн мэдлэг боловсрол үнэнч зүтгэл идэвхийг ашиглан ажилд оруулаач ээ сайдууд даа
Эрдэнэс ТТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up