COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ё.Бямбадорж: Монгол Улс ашигт малтмалын 330 сая тонн газрын тосны нөөцтэй

2019 оны 2 сарын 15

"Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-аас Монгол Улсын газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх болон тус салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Энэхүү төрийн бус байгууллага нь газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлж, монголчуудыг ашиг хүртээх хэмжээний болгоход хувь нэмрээ оруулах зорилготой байгууллага аж.

Газрын тосны хөгжлийн шийдэл ТББ-ын тэргүүн Ё.Бямбадорж:

Arslan.mn

Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн санд нийт 330 сая тонн газрын тосны нөөцтэй хэмээн бүртгэгдсэн байдаг. Мөн тус салбарт 25 ашиглалтын талбайд нийт 21 компани газрын тосны олборлолт болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Эдгээр компаниудаас нийт олборлолтын 90 хувийг "Петрочайна Дачин Тамсаг" компани явуулж байгаа бөгөөд тус компанид ажиллаж буй монголчуудын тоо хангалтгүй, цөөн тооны нарийн мэргэжлийн ажлыг гүйцэтгэж байгаа ба үлдсэн ажилчдын дийлэнх нь туслах "хар" ажил хийж гүйцэтгэдэг.

Энэ нь монголчууд хангалттай хэмжээний нөөцтэй хэдий ч өөрсдөө ашгийг нь хүртэж, хангалттай үйл ажиллагаа явуулж, ажиллаж чадахгүй байгаагийн илрэл юм. Иймд бид эдгээр асуудлуудыг хамтран шийдвэрлэж, газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
600271
1 эможи

иргэн
2019-02-15 19:38
хаанаас юун амьтад гараад ирэв ээ.юу хийдэг болоод өөрсдийгөө рекламдаад унав. удахгүй сонгууль.их санаатангууд ч их бий дээ.
keyboard_arrow_up