7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 18, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Шатахууны үнэ ирэх онд буурах уу

админ
2018 оны 12 сарын 03

Arslan.mn

Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбар хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны өсөлтийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Ашигт малтмал газрын тосны газар шатахууны хангамж, нөөц, чанар хариуцдаг. Монгол Улс “А-92, А-80 бензинд онцгой албан татвар ногдуулахгүй байгаа. Дэлхийн зах зээлд  газрын тосны үнэ өссөн нь шатахууны үнэд нөлөөлж ирсэн.  Газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн. Энэ өсөлттэй холбоотой ОХУ-ын “Роснефть” компани өнгөрөгч сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн. Энэ сард ОХУ-аас нийлүүлсэн шатахууны хилийн үнэ 758-788 ам.доллар байсан. АИ-92 бензин 766-765 ам.доллар болж буурч байна. Арваннэгдүгээр сард импортолсон шатахуун ирэх сард борлуулалтад гарна. Ирэх  сард шатахууны үнэ буурахгүй болов уу. Харин он гараад сард шатахууны үнэ аажимдаа буурах магадлалтай” гэв.

Манайд хойд хөрш газрын тос, түүний бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг нэлээд ээдрээтэй аргаар тооцон гаргадаг.  Эхлээд газрын тосны төлөвлөж байсан болон дэлхийн зах зээл дээрх бодит үнэ гэх мэт олон үзүүлэлтийг авч, хоорондын зөрөөний 60 хувийг нь газрын тосны татвар болгон ногдуулдаг.  Дараа нь, энэ татварынхаа 66 хувиар экспортолж байгаа цайвар өнгийн нефтийн бүтээгдэхүүн буюу солярка, керосин зэрэгт, 90 хувиар экспортын бензинд ногдуулдаг татварыг тогтоодог.

Нэг ёсондоо, “60 - 66-90” ч гэдэг л дээ. Энэ сарын эхнээс нефтийн дэлхийн зах зээл дээрх үнэд хийсэн мониторонгийн үзүүлэлтээр татварын хэмжээ нь өөрчлөгдөн 23.1 ам.доллараар буурч,  378.4 ам.доллар болж байна. Тэгэхээр “60 - 66-90” томъёоны дагуу экспортолж байгаа цайвар өнгийн нефтийн бүтээгдэхүүний хэмжээ нь ирэх сарын 1-нээс нефтийн татварын 66 хувь буюу 249.7 ам.доллар болно. Нэг тонн бензинд ногдуулах татварын хэмжээ нь 361.4 ам.доллар байснаа буурч, 340.6 ам.доллар болно. 20 ам.доллараар огцом буурч байгаа хэрэг. Харин үүнийг дагаад Оросоос нийлүүлж буй экспортын үнэ нэмэгдсэн гээд байсхийгээд л бензин, дизель түлшний үнийг нэмэх эсвэл сүрдүүлж байгаад бага хүүтэй зээл аваад байдаг манай импортлогч нар үнээ буулгах бол уу? Эсвэл наад экспортын татвар чинь хамаагүй, “Роснефть” үнээ нэмчихсэн гээд бүр нэмчихдэг юм бол уу? 

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597770
0 эможи

keyboard_arrow_up