COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ий ТУЗ-ийг батлав

2018 оны 10 сарын 19

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр өглөө компанийн байранд боллоо. Өнгөрсөн  сарын 26-нд хурлыг анх товлон зарласан бөгөөд ирц бүрдээгүйн улмаас хойшилж, энэ  сарын 8-нд хуралдсан юм. Энэхүү хурлаар "Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах” болон Засгийн газрын 245-р тогтоолын хэрэгжилтийг хангах бусад асуудлын хүрээнд "Тогтоолын хэрэгжилтийг хангах”, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох” асуудлыг тус тус хэлэлцэн батласан. Хэдийгээр саналын эрхгүй боловч хуралдаанд идэвхитэй оролцсон хувьцаа эзэмшигч иргэд ТУЗ-ийн хараат бус 4 гишүүнийг томилох асуудлыг хойшлуулах санал гаргасанд хүндэтгэлтэй хандаж, хуралдаан завсарласан юм.

Дараагийн хурлыг аравдугаар  сарын 19-ний өдөр хийхээр хуулийн дагуу зарлан мэдээлж, өнөөдөр үргэлжлэн хуралдлаа. Хуралдаанаар Компанийн тухай хуульд заасан ” ТУЗ-ийн гишүүдийг санал хураах кумулятив аргаар бүрэлдэхүүнээр сонгох тухай” шаардлагад нийцүүлэн ТУЗ-ийн төрийн төлөөллийн болон хараат бус гишүүдийг сонгох асуудлыг хамтад нь хэлэлцэн шийдвэрлэлээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй сонгон батласан байна.

1. Г.Нандинжаргал /УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/

2. У.Бямбасүрэн /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Дэд дарга/

3. С.Наранцогт /Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/

4. Р.Мэргэн /Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч/

5. Н.Баярчимэг /УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга/

6. Ц.Баяр-Эрдэнэ /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга/

7. Б.Ганхуяг /”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал/

8. Ц.Ганболд /Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга/

9. Х.Болор-Эрдэнэ /”Монголросцветмет” компанийн захирал асан/

10. Р.Бурмаа / УИХ-ын гишүүн асан/

11. П.Өлзийнаран /Уул уурхайн инженер, эдийн засагч/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596230
0 эможи

keyboard_arrow_up