COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Х.Сугир: “Тавантолгой“ хувьцаат компанийн ашиг орлогыг зориуд бууруулуулж, мөнгө завшсан

2018 оны 9 сарын 24

Arslan.mn

Өнөөдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар сэтгүүлчдэд мэдээлэл  хийлээ.

Тэрбээр “Өмнөговь аймгийн нутагт байрладаг “Тавантолгой” нүүрсний орд газрыг гурван компани эзэмшдэг. Нүүрсний нөөцийн 90 гаруй хувийг “Эрдэнэс тавантолгой” ХХК эзэмшдэг. Хоёрт жижиг таван толгой гэж яригддаг Өмнөговь аймгийн нийт ард иргэдийн буюу 51 хувийн хувьцааг орон нутаг буюу хувь хүмүүс, аж ахуйн  нэгжүүд эзэмшдэг. Гурав дахь компани нь “Энержи ресурс”.

Орон нутгийн өмчит "Таван толгой" хувьцаат компанийн 51 хувийн хувьцаа нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмч учраас орон нутгийн өмчийн өмчлөгч нь аймгийн иргэдийн хурал байдаг. Тийм учраас энэ 51 хувьтай "Таван толгой"-н үр ашиг, цаашдын үйл ажиллагааг сайжруулах, хяналт тавих үүрэг нь зөвхөн аймгийн иргэдийн хуралд байгаа юм. "Тавантолгой" хувьцаат компанийн уурхайн ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас орон нутгийн уурхайн үр ашгийг бууруулах, аль болох орлогыг нь багасгах үйл ажиллагаа явуулж байгаа тухай гомдол олон жилийн турш ирсэн. Тиймээс 2016 оны наймдугаар сард санхүүд нь шалгалт хийх ажлын хэсгийг аймгийн ИХТ-ээс томилж ажиллуулсан. 2017 оны есдүгээр сард “Тавантолгой” компанийн гүйцэтгэлд аудит хийлгэх хүсэлтээ өгсөн. 2018 онд аудит дүгнэлтээ гаргаж ирүүллээ.

“Тавантолгой” компанийн ТУЗ-д 2009-2016 онуудад ажилласан хүмүүс бүлэглэн орон нутгийн төрийн өмчит "Тавантолгой" хувьцаат компанийн ашиг орлогыг зориуд бууруулуулж “Тавантолгой транс” хувьцаат компани болон бусад цөөн компани, хүмүүс их хэмжээний мөнгө завшсан арга, хэлбэр үйлдлүүд нь төрийн байгууллагуудын шалгалтаар илэрсэн. "Тавантолгой" хувьцаат компанийн орлогыг ТУЗ-ийн гишүүд хуйвалдаж, бууруулж маш цөөн хүмүүс эндээс мөнгө завшдаг 16 аргыг танилцуулна. Тухайлбал “2009 оны нэгдүгээр сард Тавантолгойн ТУЗ-д тавантолгойн 49 хувьд 20 шахуу хувийг эзэмшдэг “Ажнай” гэж нэршсэн Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг аймгийн Засаг даргын эдийн засгийн орон тооны бус гэж томилоод төрийн төлөөллийн таван хүнд түүнийг оруулж томилуулсан байна. Тэр хүн хурлаас гарах шийдвэрийн 51 хувьд нь нөлөөлөхүйц, шийдвэр гаргах түвшинд 70 орчим хувийн эрхтэй хүн. Энэ хүнийг ингэж оролцох нөхцөл бололцоог тухайн үеийн аймгийн удирдлагууд олгосон” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595178
0 эможи

keyboard_arrow_up