COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

LIVE: “Эрдэнэс таван толгой“ ХК иргэн бүрт ХУВЬЦАА ТАРААНА

2018 оны 9 сарын 12

Arslan.mn

Эрдэнэс Таван Толгой ХК -иас олон нийтийн зөвлөл байгуулах, ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болон нүүрсний гэрээтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ: 

"Эрдэнэс таван толгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг "Компанийнхаа дэргэдэх орон тооны бус олон нийтийн зөвлөл байгуулна. Анх удаа бизнесийн байгууллага тэр дундаа төрийн өмчид аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөлийг байгуулж байгаа нь энэ. Зөвлөл нь мэдээллийн ил тод, нээлттэй байдал, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана.

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг тогтмол явуулна. "Ажилд урьж байна" буланг цахим хуудастаа байнга ажиллуулж байгаа. Компанийн нээлттэй сонгон шалгаруулалтаар зар явуулна. Бүх сонгон шалгаруулалт ил тод явагдана. Нийгэмд үүссэн хардлагыг арилгахын тулд нээлттэй байна.

Өмнө нь хувийн өмч, төрийн байгууллагуудад ч байгаагүй жишиг юм шүү.

Нүүрс худалдан авагчийн нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулна. Дараа нь байгууллагуудтай хийсэн гэрээг ил болгоно. Өнөөдрийг хүртэл 173 борлуулалтын гэрээ байгуулсан байдаг. Борлуулалтын гэрээг 3 хэлбэртэй болгож байгаа. Хуучин зөвхөн шууд гэрээ байгуулах хэлбэр байсан. Энэ нь хэвээрээ байна, гэхдээ улам сайжруулж байгаа. 

Хоёр дахь нь шинэ гарц нээж, бий болгоно. Ингэж байж худалдан авалт сайжирна. 

Гурав дахь нь нүүрс угааж, эцсийн бүтээгдэхүүн болгож, хамтран ажиллаж борлуулж байгаа.

Хагас жилд 1.19 их наяд борлуулалтын орлого хийсэн. Бүтэн жилд 1.2 их наяд орлого хийх ёстой. Тэгэхээр бид аль хэдийн төлөвлөгөөгөө давуулсан байна. 

"Эрдэнэс таван толгой" ХК 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Одоо ногдол ашиг 131 хувийн гүйцэтгэлтэй байна. 2018 оны төгсгөлд 1,072 хувьцааг амь оруулна. Иргэн бүрт хувьцаа тараана. 

Энэ онд нийт 10.5 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй. Улсын төсөвт 216 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Энэ маягаар ажлууд эрчимтэй явагдаж байна. Цаашид энэ ажлуудаа улам идэвхжүүлнэ. Засгийн газраас бидэнд чиглэл өгсөн. Өнөөдөр бид 9.5 сая тонн борлуулаад байна. Бид дахиад 4 сая тонн нүүрс борлуулах хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар 9 сая тонн нүүрс олборлосон. Компаниа нээлттэй ил тод байлгахын төлөө бид бас ажиллаж байна." гэв.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594769
0 эможи

keyboard_arrow_up