COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Coal Mongolia” чуулга уулзалт болж байна

2018 оны 9 сарын 04

Arslan.mn

 

“Coal Mongolia” чуулга уулзалт болж байна. “Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын  чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулагдсаар ирсэн. Найм дахь удаагийн “Coal Mongolia-2018” нь “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор энэ сарын 4-5 өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд хэмжээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Arslan.mnМонголын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортлож эхэлсэн нь энэ жилийн хувьд салбарын онцлог үйл явдлуудын нэг болж байна. Шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж эхэллээ. Салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарч байна. Иймд энэ удаагийн чуулганаар технологийн дэвшлийг  онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн  бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаагаараа онцлог юм. Чуулга уулзалтад оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594515
0 эможи

keyboard_arrow_up